Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөдөлмөр, бүтээлээ үнэлүүллээ.

2015-08-04

Үндэсний их баяр наадам, Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын Хувьсгалын 94 жилийн ой, Төмөрбулаг сум байгуулагдсаны 90 жилийн ойн баяраар улс нийгмийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэд хөдөлмөр бүтээлээ төр засгаараа үнэлүүлж, төрийн дээд одон, медалиар шагнуулав. "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Улсын сайн малчин С.Магсар, худалдаа, үйлчилгээний ахмад ажилтан Г.Мөнхбаяр, Аймгийн сайн малчин Л.Бямбасүрэн нар, Алтан гадас одон"-гоор Улсын сайн малчин Г.Төөчөө, Улсын сайн малчин С.Давааням, Аймгийн сайн малчин Г.Дашбямба, Төр захиргааны ахмад ажилтан Б.Шарбанди, П.Банзрагч, Аймгийн алдарт уяач Б.Лэгшигдорж нар, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар ХАА-н салбарын ахмад ажилтан Г.Дамдиндорж, Д.Төмөр-Очир, Б.Эрдэнэ, ахмад багш Г.Долгорсүрэн, Ж.Лхагважав, ИТХ-ын төлөөлөгч Д.Сайнбаяр, бизнесмен Ч.Гунгаажанцан нар шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7391
5836 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%