Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын баяр наадмын тоймоос

2015-08-05

Үндэсний их баяр наадам, Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын Хувьсгалын 94 жилийн ой, Төмөрбулаг сум байгуулагдсаны 90 жилийн ойн сумын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын начин Б.Баянмөх, М.Эрдэнэбат, Амарзаяа, аймгийн хурц арслан Б.Ганхуяг нарын тэргүүтэй 128 бөх барилдсанаас Улсын начин М.Эрдэнэбат түрүүлж, Улсын начин Амарзаяа үзүүрлэн шөвгийн 4-т Улсын начин Б.Баянмөнх, аймгийн хурц арслан Б.Ганхуяг нар үлдэж, аймгийн арслан Хөхжирэнгэр, Давааням, Батням, Даваа-Очир нар шөвгийн 8-д шалгарсан байна. Хурдан морьдын уралдааны хурдан азарганы уралдаанд Тосонцэнгэл сумын уяач Ванчинбазарын хонгор түрүүлж,  Тариалан сумын уяач Ариуннарангийн оодон хээр, Шинэ-Идэр сумын уяач Бат-Эрдэнийн бор, Төмөрбулаг сумын уяач А.Баясгалангийн халиун, Ц.Нацагдоржийн сартай хээр морьд айрагдсан бол их насны морьдын  уралдаанд Тосонцэнгэл сумын уяач Ванчинбазарын хул түрүүлж, Шинэ-Идэр сумын уяач Л.Тэгшбаярын хүрэн, Төмөрбулаг сумын уяач А.Баясгалангийн хар, Их-Уул сумын уяач Я.Нанжидсүрэнгийн бор, Жаргалант сумын уяач Батхуягийн сартай хээр айрагджээ. Соёолон насны хурдан морьдын уралдаанд Төмөрбулаг сумын уяач  Ц.Нацагдоржийн шар хээр түрүүлж, Бүрэнтогтох сумын уяач Мягмаржавын хүрэн халзан, Төмөрбулаг сумын уяач Б.Мөнхзаяагийн хонгор, Тосонцэнгэл сумын уяач Т.Хүчитбаатарын халтар, Рашаант сумын уяач Ганболдын шарга айрагдсан байна. Хязаалан насны хурдан морьдын уралдаанд Шинэ-Идэр сумын уяач Л.Тэгшбаярын хурдан хязаалан түрүүлж, Төмөрбулаг сумын уяач  Ц.Батсайханы хээр, Төмөрбулаг сумын уяач  Ч.Гэлэгчулууны сартай хээр, Галт сумын уяач Д.Пүрэвдоржийн халиун, Шинэ-Идэр сумын уяач Чимэдбавуугийн хар айрагдсан байна. Хурдан шүдлэн насны морьдын уралдаанд Тариалан сумын уяач Нямсүрэнгийн магнай хул түрүүлж, Галт сумын уяач Б.Цэрэнбатын будан цоохор, Зуунжилийн сартай хүрэн, Тосонцэнгэл сумын уяач Б.Нэргүйгийн хонгор,
Шинэ-Идэр сумын уяач Чимэдбавуугийн хүрэн айрагджээ. Хурдан Дааганы уралдаанд Тариалан сумын уяач Нямсүрэнгийн мөгнгөн хөлт халзан түрүүлж, Галт сумын уяач Д.Пүрэвдоржийн шарга, Бүрэнтогтох сумын уяач Ч.Батсуурийн сартай хүрэн, Тариалан сумын уяач Ариуннарангийн суман хүрэн, Төмөрбулаг сумын уяач Р.Эрхэмбаярын хул айрагдсан байна. Мөн Сурын харваан тэмцээн, шагайн харваан багийн болон цуваа харваан тэмцээн явагдсан байна. Хурдан морины баяр зохион байгуулагддаг Агтын голд Монгол Улсын СТА хөгжмийн зохиолч Ж.Жаргалсайхан агсны дууны хөшөөг ах дүү нар нь санаачилан босгожээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%