Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Эрчим омгийн ухна мөнгөн медаль хүртлээ

2015-09-23

Тус сумын 2-р багийн "Аймгийн сайн малчин", сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дашдондог, малчин Б.Отгонбаяр нар Улаанбаатар хотод 2015 оны 9 сард зохион байгуулагдсан"Шилмэл мал-2015 " үзэсгэлэн худалдаанд "Эрчим омгийн хар ямаа"-ны төрлөөр амжилттай оролцож, "Эрчмийн хар ухна"  тус үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртлээ. Эрчим омгийн хар ямааг үүлдэр болгох санал санаачилгыг тус сумын ахмад мал зүйч Б.Шарбанди  санаачилсныг сумын ИТХ-аас дэмжиж, аймгийн ХХААГ-т  үүлдэр болгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгон уламжлан, ХХААЯ-наас судалгаа, шинжилгээ хийлгэх ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9093
7438 / 82%
1026 / 11%
301 / 3%
328 / 4%