Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Монгол Улсын баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны хөшөөний нээлт боллоо.

2015-09-25

Тус сумын уугуул Монгол Улсын баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны хөшөөний нээлтийн үйл ажиллагаа 09 дүгээр сарын 25-ны өдөр боллоо. Төмөрбулаг сум байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан төрөлх сумын Ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны нэрэмжит болгох шийдвэр гарсан бөгөөд гэгээн дурсгалыг нь  хүндэтгэх, баатарлаг үйлсийг мөнхжүүлэх ажлын хүрээнд  хүү МИАТ ХХК-ны гүйцэтгэх захирал гавъяат нисгэгч Гунгаагийн Жаргалсайхан нь санаачилан Ерөнхий боловсролын сургуулийн өмнөх талбайд Монгол Улсын баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны хүрэл хөшөөг бүтээн босголоо. Хөшөөний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны  хүү МИАТ ХХК-ны гүйцэтгэх захирал гавъяат нисгэгч Гунгаагийн Жаргалсайхан болон бусад үр хүүхэд, ач зээ төрөл төрөгсөд нь болон түүний ах Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дарамжав агсны үр хүүхэд оролцлоо. Мөн уг арга хэмжээнд Төмөрбулаг сумын Улаанбаатар хот дах Нутгийн зөвлөлийн дарга Ё.Бадраа, Тэргүүлэгч гишүүн аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ёндонжамц, МУИС-ийн ректор, доктор поофессор М.Должин, Энх-орчлон сургуулийн захирал Ч.Базар, гавъяат нисгэгч Г.Жаргалсайханы шавь гавъяат нисгэгч Р.Бат-эрдэнэ, МИАТ ХХК-ны удирлагууд, аймгийн Цэргийн хэлтсийн дарга, ажитнууд, хилийн цэргийн дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн ирж оролцож хүндэтгэл үзүүлэв. Хөшөөний нээлтийн арга хэмжээг МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар хөтөлж, МУСТА О.Баянмөнх, С.Жимсээ нар ая дууны цэнхэр хадаг өргөв. Хөшөөний нээлтийн арга хэмжээнд зориулан хурдан дааганы уралдаан, хүчит бөхийн барилдаан явуулах, Монгол Улсын баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны амьдралын түүхийн баримтат кино толилуулах, Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар ЕБС-ын ахлах ангийн хүүхдүүдтэй уулзалт ярилцлага зохион байгуулах, урлагийн тоглолт шоу арга хэмжээ зохион байгуулах олон арга хэмжээг зохион байгуулахаар хөтөлбөрт тусгагдсан байна. Уг арга хэмжээнүүдийг Монгол Улсын баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны үр хүүхдүүд, төрөл төрөгсөд нь санаачилан орон нутгийн байгуулллагуудтай хамтран зохион байгуулж, ивээн тэтгэж байна. Монгол Улсын баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны төрсөн ах нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дарамжав агсан бөгөөд нэг сумаас төрсөн ах дүү хоёр баатар төрсөн нь том бахархал юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%