Сумын ахмадын баярын арга хэмжээ 9 сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү баярын арга хэмжээнд тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Батбаяр оролцож, ахмадууд мэндчилгээ дэвшүүлж, 291-ээд ахмадад 1.8 сая төгрөгийн гарын бэлэг гардуулж, Аймгийн Засаг даргын Жуух бичгээр 4-р багийн ахмад Д.Жамъяанжавыг, баярын бичгээр 5, 1-р багийн ахмад Д.Эрдэнэбилэг Ц.Циенпил нарыг шагнав. Уг арга хэмжээнд зориулан сумын ИТХ-аас мэндчилгээ дэвшүүлж, “Сүү сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн”-д амжилттай оролцсон 5 ахмадыг сумын ИТХ-ын Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Сумын ахмадын хорооны Тэргүүлэгч З.Цэрэнханд 5 багийн хамгийн өндөр настай 5 ахмадад алд цэнхэр хадаг, ноосон бүтээгдэхүүний бэлэг гардууллаа. Орон нутгийн баг, байгууллага иргэдээс ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Мөн 2-р багийн иргэн, аймгийн сайн малчин, сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Зоригоо багийнхаа ахмадуудыг хүлээн авч, бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Сумын эрүүл мэндийн үзлэгт хамруулж, витамжуулах, уралдаан тэмцээн зохион байгуулах ажлыг зохион байгуулж, 300.0 мянган төгрөгний төсөв зарцуулсан бол Ахмадын хорооноос 8 номинациар ахмадууддаа шалгаруулж шагнаж урамшуулсан байна.