Монголын багш нарын 49 дэх тэмдэглэлт өдрийг Төмөрбулаг
сумын ЕБС, СӨБ-ийн багш нар 2015,10,02 нд жил бүр уламжлал болгон зохион
байгууллагддаг “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулснаар эхлүүллэв. Уг арга хэмжээний хүрээнд хөтөлбөр
төлөвлөгөө, хуваарийн дагуу захирлын тушаал гаргаж 12б ангийн сурагч
Д.Эрдэнэбаатар захирлаар, 12а ангийн сурагч М.Болормаа нийгмийн ажилтнаар, 12а
ангийн сурагч Б.Нарансайхан, 12б ангийн сурагч С.Оюундарь нар сургалтын
менежерээр ажилласан байна. Боловсролын байгууллагын хамт олны дунд холимог багаар гар бөмбөгийн тэмцээн болж ЕБС-иас 3 баг,
Хүүхдийн Чандмань цэцэрлэгээс 1 баг оролцож А.Лхагвасүрэн ахлагчтай ЕБС-ийн баг
хамт олон тэргүүн байрт шалгарсан. Монгол улсын баатар, гавьяат нисгэгч Д.Гунгаагийн
нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн захирал П.Оюунчимэг 2014-2015 онд
гаргасан амжилт, бүтээлч ажлаа тайлагнаж, хамт олон болон ажил үйлсээрээ
манлайлсан багш ажилтныг Засгийн газар, салбарын яам, аймгийн шагналуудаар шагнаж
урамшууллаа. Үүнд: Засгийн газрын шагнал “Онц Тээвэрчин” цол, тэмдэг"–ээр сургуулийн сахиул Ж.Ганхуяг, Боловсролын тэргүүний ажилтнаар Н.Буян-Ундрах,
БСШУ яамны жуух бичгээр Г.Цагаанхүү, Л.Цэвэлмаа, Аймгийн тэргүүний ажилтан
шагналаар Н.Чулуун, Аймгийн Засаг даргын жуух бичгээр Д.Эрдэнэцэцэг, Аймгийн Засаг даргын
баярын бичгээр Б.Мөнхтөр, Т.Золзаяа, Ахлах багшаар Б.Энхбаяр, Боловсрол соёлын
газрын Хүндлэлээр Д.Батцагаан, Л.Цэрэндулам, Багш нарын холбооны Манлай багшаар
Д.Мягмармаа, Хүүхдэд ээлтэй багшаар М.Насантогтох, Хүүхдийн элч цол тэмдэгээр
А.Лхагвасүрэн нар шагнуулсан байна. Баярын хуралд зориулсан сурагч, багш нарын
хүндэтгэлийн тоглолт болж эцэг эх, багш, ирсэн зочид төлөөлөгчдөд бэлэг барилаа. Мөн баярын цэнгүүн болж
хөгжөөнт тоглоом, бусад арга хэмжээ зохион байгуулагдснаар тэмдэглэлт өдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн байна.
Мэдээллийн эх сурвалж: ЕБС-ийн Нийгмийн ажилтан А.Лхагвасүрэнгээс ирүүлэв.