Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эрчүүдийн оролцоог дээшлүүлэх нь”

2015-10-12

Эрчүүд эх хүүхдийн түшиг сумын зөвлөгөөнд

 

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эрчүүдийн

оролцоог дээшлүүлэх нь”

/Архи , тамхины хөнөөлөөс урьдчилан сэргийлэх тухай/

 

 

Нэг. Төмөрбулаг суманд сүүлийн 3 жил гарч байгаа гэмт хэрэг зөрчлийн тоо, баримтаас дурьдвал: /Цагдаагийн бүртгэлд бүртгэгдсэн мэдээллийг үндэслэв./

Тус суманд сүүлийн 3 жилийн байдлаар болон 2014 оны эхний хагас жил бүртгэгдсэн гэмт хэргийн судалгааг харуулвал:

2011 онд 21, 2012 онд 36, 2013 онд 30, 2014 оны эхний 5 сарын байдлаар 14 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Тус суманд сүүлийн 3 жилд болон 2014 оны эхний хагас жилд гарч бүртгэгдсэн гэмт хэргийг тоог бүрэлдэхүүний хувьд авч үзвэл:

Иргэдийн эрх чөлөө, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн тоо: 2013 онд 4, 2012 онд 23, 2013 онд 13 бүртгэгдсэн байна. Малын хулгайн гэмт хэргийн тоо: 2011 онд 0, 2012 онд 4, 2013 онд 1 бүртгэгдсэн байна. 2014 оны эхний хагас жилийн байдлаар Иргэдийн эрх чөлөө, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 4, Малын хулгайн гэмт хэрэг 3, өмчийн хулгайн гэмт хэрэг 2, бусдыг амиа хорлоход хүргэх хэрэг-5 бүртгэгдсэн байна.

Суманд гарсан гэмт хэргийн тоон судалгааны харьцуулалт /3 жилээр/

 

 

 

 

 

 

Сүүлийн 3 жилийн гэмт хэргийн тоо /Сумдаар харьцуулсан үзүүлэлт

 

Сумдын нэр

2011 он

2012 он

2013 он

Алаг-Эрдэнэ

18

18

18

Арбулаг

24

20

18

Баянзүрх

12

12

12

Бүрэнтогтох

15

14

32

Галт

12

7

12

Жаргалант

11

11

18

Их-уул

12

19

21

Рашаант

13

20

10

Ренчинлхүмбэ

22

8

6

Тариалан

11

8

13

Тосонцэнгэл

14

29

30

Төмөрбулаг

21

36

30

Түнэл

27

50

41

Улаан-уул

22

27

28

Ханх

14

4

15

Цагаан-Уул

8

14

19

Цагаан -Үүр

4

7

3

Цэцэрлэг

7

13

8

Чандмань -Өндөр

9

9

8

Шинэ-Идэр

12

8

5

Хатгал

20

15

18

Эрдэнэбулган

8

14

10

Цагаан-Нуур

15

13

7

 

 

 

 

Тус суманд сүүлийн 3 жилд болон 2014 оны эхний хагас жилд гарч бүртгэгдсэн гэмт хэргийг тоог бүрэлдэхүүний хувьд авч үзвэл:

v Иргэдийн эрх чөлөө, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн тоо: 2013 онд 4, 2012 онд 23, 2013 онд 13 бүртгэгдсэн байна. Малын хулгайн гэмт хэргийн тоо: 2011 онд 0, 2012 онд 4, 2013 онд 1 бүртгэгдсэн байна. 2014 оны эхний хагас жилийн байдлаар Иргэдийн эрх чөлөө, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 4, Малын хулгайн гэмт хэрэг 3, өмчийн хулгайн гэмт хэрэг 2, бусдыг амиа хорлоход хүргэх хэрэг-5 бүртгэдсэн байна.

Иргэдийн эрх чөлөө, хүний амь, эрүүл мэндийн эсрэг бүртгэгдсэн гэмт хэргийн тоо сүүлийн 3 жилээр

Сумдын нэр

2011 он

2012 он

2013 он

Алаг-Эрдэнэ

7

8

13

Арбулаг

13

9

6

Баянзүрх

6

6

6

Бүрэнтогтох

5

6

6

Галт

8

4

5

Жаргалант

5

5

7

Их-уул

3

12

10

Рашаант

6

13

5

Ренчинлхүмбэ

9

5

4

Тариалан

4

5

5

Тосонцэнгэл

6

13

11

Төмөрбулаг

4

23

13

Түнэл

9

22

11

Улаан-уул

16

14

9

Ханх

8

13

7

Цагаан-Уул

3

4

12

Цагаан -Үүр

4

5

0

Цэцэрлэг

4

2

3

Чандмань -Өндөр

7

4

5

Шинэ-Идэр

5

2

4

Хатгал

7

7

11

Эрдэнэбулган

7

4

6

Цагаан-Нуур

5

7

6

 

Иргэдийн эрх чөлөө, хүний амь, эрүүл мэндийн эсрэг бүртгэгдсэн гэмт хэргийн тоо: сүүлийн 3 жилээр бусад сумдтай харъцуулсан график:

 

Малын хулгайн бүртгэгдсэн гэмт хэргийн тоо: сүүлийн 3 жилээр бусад сумдтай харъцуулсан хүснэгт: судалгаа: 

Сумдын нэр

2011 он

2012 он

2013 он

Алаг-Эрдэнэ

5

4

7

Арбулаг

3

4

8

Баянзүрх

0

2

2

Бүрэнтогтох

4

1

12

Галт

3

1

1

Жаргалант

1

0

1

Их-уул

1

3

7

Рашаант

2

4

1

Ренчинлхүмбэ

7

1

1

Тариалан

3

2

1

Тосонцэнгэл

3

7

4

Төмөрбулаг

0

4

1

Түнэл

6

7

17

Улаан-уул

2

0

1

Ханх

1

0

2

Цагаан-Уул

1

5

4

Цагаан -Үүр

0

1

1

Цэцэрлэг

1

6

0

Чандмань -Өндөр

1

1

0

Шинэ-Идэр

3

2

0

Хатгал

3

0

1

Эрдэнэбулган

0

3

3

Цагаан-Нуур

0

0

0

 

Малын хулгайн бүртгэгдсэн гэмт хэргийн тоо: сүүлийн 3 жилээр бусад сумдтай харъцуулсан хүснэгт

Хоёр. Гэмт хэрэг зөрчил их гарч байгаа үндсэн шалтгаан нөхцлийн тухай:

Дээрх гэмт хэрэг гарч байгаа гол шалтгаан нөхцөл архитай холбоотой. Архидалт харъцангуй өндөр байгаа. Үүнд:

v    Гадаад шалтгаан нөхцлөөс:

v    Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах худалдаа үйлчилгээний цэгийн тоо их байгаа. /Суманд ажиллаж байгаа худалдаа үйличлгээний 27 цэгээс архины зөвшөөрөлтэй дэлгүүр 13, баар 1 байгаа/

v    Хуулийн хэрэгжилт хангалтгүй.

v    Хууль сурталчлах ажил үр дүн муутай

v    Төрийн байгууллагын /төр, захиргаа, хууль хяналтын/ үйл ажиллагаа, хяналтын ажил сул

v    Баяр, ёслолын арга хэмжээ нэмэгдсэн

v    Ажлын байр байхгүй

v    Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, суралцах орчин нөхцөл тааруу

v    Мэдээллийн эрх чөлөөний буруу сурталчилгаа /телевизор, кино, интернет, хэвлэл/

v    Иргэдийн оролцоо хяналт, нийгмийн идэвх сул гэх мэт.

v    Гэр бүлийн гишүүн нь эсвэл гэр бүлийн орчиндоо архины хамааралтай хүмүүстэй байдаг

v    Хөрөнгө, санхүүгийн элбэг, хангалуун байдал, эсвэл бэрхшээл

v    Бусдыг даган дуурайх, уруу татагдах

Гурав. Архины хор нөлөө, үр уршиг:

ü    Амь нас, эрүүл мэндэд хортой /өөрийн, бусдын/

ü    Гэмт хэрэг зөрчилд холбогдох нөхцөл шалтгаан болдог

ü    Эдийн засгийн хувьд үр ашиггүй,  зардал гардаг.

ü    Ажиллаж амьдрах итгэлээ алддаг

ü    Гэр бүлийн доройтолд орох /Амгалан тайван байдал алдагдах/

Архи уух-ухаан самуурах-гэр бүл самуурах-сум орон нутаг самуурах/-улс үндэстэн самуурах-Үндэсний аюулгүй байдалд алдагдаж мөхөх үндсэн шалтгаан болно гэдгийг хүн бүр- өрх бүр ямагт санаж анхаарч явах нь зүйтэй.

Дөрөв. Урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам , үр дүнгийн талаар:

Сумын хэмжээнд 2013 оны эцсээр 73  иргэнээс сум, орон нутагт тулгамдаж байгаа асуудлын талаар санал асуулга, судалгаа авахад 54 иргэн 27 асуудлыг нэрлэснээс “архидалтыг багасгах, архины цэгийн тоог цөөрүүлэх” гэсэн саналыг 10 гаруй иргэн ирүүлсэн. Эндээс харахад архидалт суманд тулгамдаж байгаа асуудлуудын нэг бөгөөд гэмт хэргийн гаралтын үндсэн шалтгаан нөхцөл болох нь харагдаж байна.

Тав.Архидалтаас урьдчилан сэргийлэх арга замууд маань өмнө нэрлэсэн гадаад, дотоод орчны суурь шалтгаан, нөхцлийг арилгах арга замууд гэж үзэж байна. Үүнд:

ü    Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах худалдаа үйлчилгээний цэгийн тоог цөөрүүлж хууль журамд заасан стандартад нийцүүлэх

ü    Хуулийн хэрэгжилтийг сайжруулах

ü    Хууль сурталчлах ажил үр дүнтэй болгох

ü    Төрийн байгууллагын /төр, захиргаа, хууль хяналтын/ үйл ажиллагаа, хяналт, шалгалтын ажлыг сайжруулах

ü    Баяр, ёслолын арга хэмжээг архигүй тэмдэглэж хэвших

ü    Ажлын байр бий болгох, ЖДҮ-ийг хөгжүүлэх ажлыг өргөжүүлэх /Архинаас гарч байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх/

ü    Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, суралцах орчныг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэх

ü    Мэдээллийн эрх чөлөөний буруу сурталчилгааны талаар иргэдэд мэдээлж өөрсдөө болон үр хүүхдүүддээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч, сурталчлагдаж  байгаа гадаад дотоодыг мэдээллийг үзэхгүй, үзүүлэхгүй байх

ü    /телевизор, кино, интернет, хэвлэл/

ü    Иргэний нийгмийн хариуцлагыг ухамсарлаж, аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буруу зүйлийг таслан зогсоох талаар санаачлагатай байх 

ü    Гэр бүлийн орчны хүмүүжил, төлөвшлийг дээшлүүлэх

ü    Үр хүүхдүүддээ тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах

ü    Хүүхдээ уламжлалт, Монгол ёс заншил, сурган  хүмүүжүүлэх арга ухааныг сургаж хүмүүжүүлэх “Хүн болох Монгол арга ухаан”-ыг сургах

Зургаа. Архи, тамхины тухай уламжлат зан үйл, сургаалийн тухай:

ü    Архичин хүний зүрх нь алаг эрээн”

ü    “Тамхичин хүний уушиг тарлан эрээн” гэж эртнээс нааш манай Монголчууд архи, тамхийг цээрлэн сургасан бол орчин цагт “Архи арван насыг хорооно” ”Тамхи таван насыг хорооно” хэмээн мөн архи,  тамхийг хэрэглэхийг хориглон сургасан.  Энэхүү сургаалийн утга учрыг хүн бүхэн ухамсарлан энэ хоёр хороос татгалзах, үр хүүхэд, аав, ээж төрөл, төрөгсөд, хамт олон найз нөхөд, өөрийгөө энэ аюулаас аварч амьдарх нь зүйтэй.

 Монгол хүн ямар байх талаар өвөг дээдсийн сургаалд сургасныг харвал:

ü    Удам сайн

ü    Бие чийрэг

ü    Хараа хурц ухаан цэцэн

ü    Сэтгэл тэнэгэр

ü    Зориг чанга

ü    Бие бат

ü    Үг цөөн

ü    Ёс тахимдуу

ü    Бүл эвсэг гэж сургасан байна.

ü     

Мөн хүний эрхэмлэх найман эрдмийн талаар өгүүлэхдээ:

v    Номонд мэргэн

v    Нойронд сэргэг

v    Далайд усч

v    Дайнд баатар

v    Хуриманд цовоо

v    Хуулинд шударга

v    Дээдэд зусаргүй

v    Доодод ихэмсэггүй гэж сургасан байна.

Эр хүний цээрлэх 5 зүилйийг дурьдвал:

v    Архи дарсанд үл шунах

v    Бүтэхгүй хэргийг үл сэдэх

v    Үнэнч ханиа үл гомдоох

v    Үйлийн хэцүүгээс үл шантрах

v    Үйтэн хуарын өнгөнд үл автах гэж сургасан байна.

Хүүхдийн цээрлэх 6 зүлйийн талаар мөн ийнхүү сургасан байна. Үүнд:

v    Архи дарсаар бүү тэтгэ

v    Амттанаар бүү цатга

v    Өнгөнд бүү шунуул

v    Тансагт бүү умбуул

v    Улайг бүү үзүүл

v    Нойронд бүү автуул гэж сургажээ.

v    Чингис хаан: архины хэрэглээний талаар:

v    Хэрэв архи уухаа зогсоож чадахгүй бол нэг сард гурван удаа уухыг зөвшөөр, гурваас илүү уувал зөрчсөнөөр тооц. Хоёр удаа уух нь гурваас дээр, нэг удаа уувал нэн сайн, яг дурлаж уухгүй бол хамгийн сайн” хэмээн зарлиг буулгасан нь тухайн үед ардчилал хүний эрхийг дээдэлж, энэ зарчим хэрэгждэг байсан болон хууль журмыг сахиулж байсан нь харагдаж байна. Одоо үед ардчилал, хүний эрхийн талаар ихээхэн ярьж байгаа ч өөрсдийн эрхийг хэтрүүлэн эдэлснээр бусдын эрхийг зөрчдөг, хууль, журам хэрэгждэггүй байдал бий болсон. Иймд хууль журмын хэрэгжилтийг сайжруулах ажлыг хэрэгжүүлэх нь чухал.

Манай өвөг дээдэс архины хэрэглээний талаар сургахдаа:

v    Дөчин насандаа дөнгөж амсах хэрэгтэй

v    Тавин насандаа тавьж болгооно уу.

v    Жаран насандаа жаргаж ууж, уужим бод, амсаад ёсолж өнгөрөө

v    Далан насандаа даамай бүү идэж уугтун

v    Наян насандаа найрын тэргүүнд сууж, настан буурлуудад үлгэр жишээ үзүүл

v    Ерэн насандаа ердийн идэж, ууж ертөнцийг ажин соёрхож ерөөл сургаалаа хайрла

v    Зуу насандаа зургаадай таяг тулж идээ, будааг зугуухан зооглох ажаамуу  хэмээн сургасан байна.

Далай ламын архиан бага ууж, айргаан их уу гэсэн айлдвар болон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Сүү өргөж амьдаргцаая” гэсэн уриалгаар мэдээллээ өндөрлөе.

 

 

ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн

дарга Ц.Бямбадорж

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%