Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын ажлын арга барилаас

2015-10-16

 

*                  Сум орон нутгаа хөгжүүлэх урт, дунд хугацааны хөтөлбөр, бодлогууд болон НӨУЁБ-ын үйл ажиллагаанд мөрдөгдөх эрх зүйн баримт, дүрэм, журмуудыг боловсруулан мөрдөж хэвшсэн.

*                   Орон нутаг, иргэдэд тулгамдаж байгаа шийдвэрлэгдвэл зохих бодлогын чанартай асуудлыг нийт иргэдээс авсан санал, судалгааны үндсэн дээр тодорхойлж, дэс дараатай шийдвэрлэж ажилладаг.

*                  Төлөөлөгч, тэргүүлэгчдийн ба багийн ИНХ-ын тэргүүлэгчдийн ажлыг жил бүр дүгнэж, шалгаруулан цом, өргөмжлөл олгож байгаа.

*                  Иргэдийн хууль эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор иргэдэд мэдээллээр үйлчлэх төв байгуулан, хууль эрх зүйн зөвлөгөө өгч байгаа болон "Төлөөлөгчдийн нэрэмжит өдөр"-ийг жил бүр баг тус бүрт зохион байгуулж, НӨУЁБ-ынхаа ажлыг тайлагнах, иргэдэд нийгэм, эрүүл мэнд, соёлын үйлчилгээ хүргэж, урлаг спортын тэмцээн, наадам явуулдаг.

*                  Төлөөлөгчдийг иргэдтэй харилцах дэвтэртэй болгож, тэдний гаргасан оновчтой санал, санаачилга, туршлагыг нь бусдад сурталчлан товхимол, гарын авлага болгон ашигладаг.

*                  Төлөөлөгч, тэргүүлэгчид, БИНХ-ын тэргүүлэгчдийн ажлыг дээшлүүлэх, тэдний хууль эрх зүйн боловсролыг сайжруулахын тулд улирал бүр нэгдсэн сургалт семинар хийдэг.

*                  Хурлын Тэргүүлэгчдээс Төлөөлөгч бүртэй сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд мөрдөх хариуцлагын гэрээтэй ажиллаж тэднийг тойрогтоо ажиллахад нь холбогдох хуулийн болон бусад мэдээ, мэдээллийн гарын авлагаар хангаж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

*                   ИТХ-ын тэргүүлэгч нарт багуудын ИНХ-ын ажлыг хариуцуулж мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган төлөөлөгч бүрийг сонгосон тойргийнхоо айл өрхийн нийгэм, эдийн засгийн статистик судалгаатай болгож жил бүр шинэчлэн судалгаандаа тулгуурлан дараа жилд хэрэгжүүлэх ажил, бодлого, зорилтыг тодорхойлдог.

*                  ИТХ-аас жилд 2-оос доошгүй болон төлөөлөгч бүр жилд 1-ээс доошгүй бүтээлч ажил хийх төлөвлөгөөтэй ажилладаг. Тухайлбал:  Байгаль орчныг хамгаалж, булаг ус, түүх соёлын дурсгалт газруудыг хамгаалалтанд авах, мал сүргийн омог, бүтцийг сайжруулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, иргэдэд ажлын байр бий болгох гэх мэт.

*                   Багийн ИНХ-ын ажлыг сайжруулах чиглэлээр санаачилгатай ажиллаж, ИНХ-ын бичиг баримтын боловсруулалт хөтлөлт, дотоод ажлыг төрийн албаны стандартын хэмжээнд болгох ажлыг хэрэгжүүлж, багуудын ИНХ-ын ажлын дэвтрийг санаачлан хийлгэсэн.

*                  Сумын ИТХ-ын үйл ажиллагааны талаар 2006 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгдчийн хуралдаанд ИТХ-ын төлөөлөгчидтэйгээ хэрхэн аижллаж байгаа тухай“ сонсгол мэдээллийг, ИТХН-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн хуралдаанд 2007, 2011 онд  ГХУСА-ыг эрчимжүүлэх талаар зохион байгуулж ажлын үр дүнгийн тухай” сонсгол, мэдээллийг оруулж ажлаа тайлагнаж, ажлын туршлагаа танилцуулсан.

*                   ГХУСА-ыг орон нтугийн хэмжээнд сайтар зохион байгуулан ажилладаг бөгөөд ГХУС тухай хууль тогтоомжуудыг иргэд, төрийн болон ТББ-лага, ЕБС-ийн сурагчдын дунд суртачилан таниулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах ажлын хүрээнд АХА АСК, Дэвжээ гэх мэт тэмцээн, спортын уралдаан тэмцээнийг жил бүр зохион байгуулж иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх талаар анхаарч ажиллаж байгаа.

*                  ТББ-лагын үйл ажиллагааг дэмжих, орон нутагт хүмүүнлэгийг үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор МУЗН-ийн анхан шатны  ажлыг  зохион байгуулах идэвх санаачилгатай ажиллаж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг  нь зохион байгуулж, 2004 оноос хойш жил бүр 250000-1.0 сая хүртэлх төгрөгний татвар хандивыг оруулан ажиллаж байна.  

*                  НӨУБ-ын үйл ажиллагааны талаар сурталчлан таниулж байгаа “Нутгийн удирдлага сэтгүүлийн захиалгыг 2004 оноос хойш жил бүр тогтмол 50-иас  доошгүй ширхэгийг захиалуулан, төлөөлөгч, иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх талаар анхаарч ажиллаж байна.

*                  ИТХ түүний Тэргүүлэгчдийн хурлын үйл ажиллагааны талаар:

*                  ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдааны зарыг багийн ИНХ-ын дарга, Засаг даргаар урьдчилан иргэдэд хүргэх, байгууллагын мэдээллийн самбарт болон гудамж талбайд зар тавих хэлбэрээр иргэдэд  мэдээлж, иргэдийн оролцоотой зохион байгуулах ажлыг тогтмолжуулсан. /Нээлттэй байдлаар хуралдах хэлбэр

*                  Дотоодын сургалт, семинарыг улирал бүр зохион байгуулж ажилладаг.

*                  2013 онд Улс төрийн боловсролын акидемиас сургагч багшийг урьж авчран Нутгийн удирдлагын үйл ажиллагаа, Төрийн албан хаагчийн ёс зүй, Иргэдийн оролцоог дээшлүүлэх нь сэдвүүдээр сургалт зохион байгуулсан. Бүрэн эрхийн хугацааны эхний жилд/

*                  Сумын ИТХ-аас  2012 оны төсвийн хэмнэлтийн зардлаас хурлын төлөөлөгч тус бүрийн замын зардал, сургалтын төлбөрт 100.0 мянган төрөгөөр тооцож, нийт 2.1 сая төгрөг, бусад үйл ажиллагааны зардалд 400.0 мянган төгрөг нийт, 2.5 сая төгрөгийг зарцуулж,  ИТХ-ын төлөөлөгчид, Багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нарыг 2014  оны 1 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд Улаанбаатар хотод МНУХ-ын мэргэшүүлэх сургалтанд суралцуулав.

*                  ИТХ-ын төлөөлөгчдийг үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж орон нутгийн давсан орлогоос жил бүр 100.0 мян хүртэл төгрөгний зардлыг баталж ажилладаг. Үүнд:

*                  2013 онд  төлөөлөгч тус бүрт 75.0 мянган төгрөг

*                  2014 онд төлөөлөгч тус бүрт 100.0 мянган төгрөг

*                  ИТХ-ын байнгын хороодын үйл ажиллагааны зардал 2014 онд хороо тус бүрийг 125.0 төгрөгөөр тооцож 4 хороонд 600.0 мян төгрөг

*                  Тэргүүлэгчдийн урамшлыг олгож хэвшсэн. Үүнд:

*                  2013 онд Тэргүүлэгч 1 удаагийн хуралдааны оролцоход 3.0 мянган төгрөг тооцож урамшуулал олгосон.

*                  2014 онд  1 удаагийн хуралдаанд оролцоход 8.0 мянган төгрөгөөр тооцож урамшуулал олгож байгаа.

*                  Баяр ёслолын үеэр болон гачигдал гарсан үед нь урамшуулал тэтгэмж олгож, тээвэр шатахууны тусламж үзүүлж ажилладаг.

*                  ИНХ тус бүрийг  ажлын дэвтэртэй болгосон.

*                  2013 онд 1 багийн, 2014 онд үлдсэн 4 багийн ширээ сандлыг шинэчилсэн.

*                  2013 онд ИНХ тус бүрт мэдээллийн самбар хийлгэсэн

*                  2013 онд төвийн багт, 2014 онд эрчим хүчний байнгын сүлжээнд холбогдсон 1 багийг комьютер, хэвлэгчтэй болгосон.

*                  ИНХ-ын дарга нарын урамшууллыг 2013 онд сар бүр 158.0 мянган төгрөгөөр, 2014 онд 144.0 мянган төгрөгөөр тогтоон олгож байгаа. 

*                  ИНХ тус бүрийг  ажлын дэвтэртэй болгосон.

*                  2013 онд 1 багийн, 2014 онд үлдсэн 4 багийн ширээ сандлыг шинэчилсэн.

*                  2013 онд ИНХ тус бүрт мэдээллийн самбар хийлгэсэн

*                  2013 онд төвийн багт, 2014 онд эрчим хүчний байнгын сүлжээнд холбогдсон 1 багийг комьютер, хэвлэгчтэй болгосон.

*                  ИНХ-ын дарга нарын урамшууллыг 2013 онд сар бүр 158.0 мянган төгрөгөөр, 2014 онд 144.0 мянган төгрөгөөр тогтоон олгож байгаа. 

*                    ИТХ-ын төлөөлөгчдөөс сумын Засаг дарга болон байгууллагын дарга эрхлэгч, төрийн албан хаагчдад асуулга тавих ажлыг хэрэгжүүлдэг.

*                  ИТХ-аас жилд 1-ээс доошгүй удаа иргэдийн дунд санал асуулга явуулж, гарсан үр дүнд суурилан ажлаа төлөвлөн ажилладаг.

*                  Оны эцэст үр дүнтэй ажилласан төлөөлөгч, тэргүүлэгч, ИНХ-ын дарга нарыг шалгаруулан шагнаж урамшуулдаг.

*                  ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИНХ-ын дарга нарт ИТХ-ын үйл ажиллагаанд мөрдөн ажиллах бүхий л баримт бичиг, холбогдох хууль тогтоомжоор тухай бүр нь гарын авлага бэлтгэн өгдөг.

*                  ИТХ-аас санаачлан жилд 1-ээс доошгүй зөвлөгөөнийг зохион байгуулж ажилладаг. Үүнд: /Нэг звөлөгөөнийг санаачлан зохион байгуулдаг/

*                  2013 онд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлхэд олон нийтийн оролцоо” 150 хүнийг оролцуулсан сумын зөвлөгөөнийг зохион байгуулсан.

*                  2014 онд “Сумын хөгжилд иргэдийн оролцоо”  зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгаа.

*                  Иргэдэд ИТХ-ын үйл ажиллагаа, хууль эрх зүйн талаар уншиж судлах гарын авлагыг жилд 2-оос доошгүй удаа бэлтгэн өгдөг.

*                  Нутгийн удирдлага сэтгүүлийг 100-аас дээш тоогоор захиалуулж төлөөлөгчдийн уншиж судлах гарын авлага болгон ашиглаж хэвшсэн. Үүнд:

*                  2012 онд 103 ширхэг, 2013 онд 104 ширхэг, 2014 оны эхний улиралд 8 ширхэг, 2 дугаар улиралд 147 ширхэгийг захиалуулсан.

*                  МУЗН-ийн ажлыг тогмолжуулж, татвар хандивыг биелүүлж ажилладаг. 

*                  ТББ-лага, шашин сүм хийдийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажилладаг.

*                  ГХУСАЗСЗ-өөс ЕБС-ийн сурагчдын дунд жил бүр “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулж, баг байгууллагуудын дунд “АСК” , “АХА” тэмцээн зохион байгуулж хэвшсэн.

*                  . ИТХ-ын Тэргүүлэгчдийг суманд байгуулагдсан салбар зөвлөл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулах, ЗДТГ-ын ажлын хэсэгтэй хамтарсан хяналт шалгалтын ажилд оролцуулах суманд зохион байгуулагдсан сургалт семинарт арга хэмжээнд тогтмол оролцуулах зэргээр байнгын үйл ажиллагаатай ажиллуулж байгаа.

*                  ИТХ-ын төлөөлөгчдийг үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж орон нутгийн давсан орлогоос төлөөлөгч тус бүрт 100.0 мянган төгрөгөөр тооцон 2.1 сая төгрөгийг баталсан. Үүнээс төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах, “ Төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөг” зохион байгуулах арга хэмжээнд тус бүр 70.0 мянган төгрөг, Нутгийн удирдлага” сэтгүүл захиалахад  /жилд/ 16.0 мянган төгрөг, албан бланк, бичиг хэргийн материал, хуулийн эмхэтгэл, гарын авлага авахад 14.0 мянган төгрөг зарцуулсан.

*                  Орон нутгийн давсан орлогоос ИТХ-ын хороодын үйл ажиллагааны зардалд хороо тус бүрт 125.0 төгрөгөөр тооцож 4 хороонд 600.0 мянган төгрөг хуваарилж хороодын гишүүдэд ажлын дэвтэр хийлгэх, тээвэр шатахууны зардалд зарцуулсан.

*                  ИТХ-ын төлөөлөгч тус бүрт ЗЗНДНТУТХ-ийн эмхэтгэл өгч, ИТХ-ын хуралдаанд оролцох үед нь тухайн хурлаар хэлэлцэх асуудлын талаар гарын авлага бэлтгэн өгч хэвшсэн.

*                  ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан дотоодын сургалтыг 2 удаа зохион байгуулсан.

*                  ИТХ-ын төлөөлөгчдийг албан тушаалтнуудад хандаж асуулга тавих талаар арга зүйн зөвлөгөө өгч ажилласнаар 2014 онд 3 төлөөлөгч 3 албан тушаалтанд 4 асуудлаар асуулга тавьж ажилласан.

*                   Төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөгийг 5 багт зохион байгуулж ажилласнаас Тээл багийн төлөөлөгчид аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэнгэр даатгалаас санхүүгийн хувьд ивээн тэтгүүлж Эх үрсийн баярын үеэр 1.0 сая гаруй төгрөгөөр уг арга хэмжээг зохион байгуулсан.

*                  ИНХ-ын дарга нарын ажиллах нөхцөл боломжийг хангах ажлын хүрээнд бүх багийн ИНХ-ын дарга нарыг ажлын өрөөтэй болгож, ИНХ-ын дарга нарт шинээр ширээ, сандал, мэдээллийн самбар хийлгэж, зарим ИНХ-ын дарга нарт  өмнө нь ашиглагдаж байсан сейф,  шүүгээ, комьютер, хэвлэгч болон бусад эд хогшлыг өгч ажиллах боломжийг нь дээшлүүлсэн.

*                  ИНХ-ын зарыг тараах болон бусад ажлын хэрэгцээнд нь зориулан бензин шатахууны дэмжлэг үзүүлж ажилласан.

*                  ИНХ-ын дарга 2 удаа сургалт явуулж, сар бүр хууль эрх зүйн болон ажил төрлийн чиглэлийн зөвлөгөө өгч, гарын авлага материалаар ханган ажиллаж байна.

*                  Бүх багийн ИНХ-д үйл ажиллагаагаа сурталчлах мэдээллийн самбарыг шинээр хийлгэж өгсөн.  ИНХ-ын дарга нарын урамшууллыг сарын 144.0 мянган төгрөгөөр тооцож олгосон.

*                  ЗДТГ болон бусад төрийн байгууллагуудтай хамтран Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Оюутны шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж, Шилдэг тэргүүний хүмүүсийг тодруулж, шагнаж урамшуулсан.

*                  Шинэ жилийн баяраар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг биелүүлэх талаар идэвх, санаачилга гарган, үр дүнтэй  ажиллаж байгаа байгуллага, ААН, төрийн болон хувийн хэвшлийн ажилтнуудыг “2014 оны шилдэг”-ээр дараах 7 төрөлд нэр дэвшиж шалгаруулан шагнаж урамшуулсан. Үүнд: 

*                  1. 2014 оны Шилдэг төрийн бус байгууллага

*                  2. 2014 оны Шилдэг аж ахуйн нэгж

*                  3. 2014 оны Шилдэг худалдаа үйлчилгээний ажилтан

*                  4.  2014 оны Шилдэг холбоогоо

*                  5. 2014 оны орон нутгийн Шилдэг менежер

*                  6. 2014 оны орон нутгийн Шилдэг төрийн түшээ

*                  7. 2014 оны орон нутгийн Шилдэг багш

*                  2014 оны 12 сард ИТХТ-ээс баталсан ажил дүгнэх журмын дагуу ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, багийн ИНХ-ын дарга нарын ажлыг дүгнэж ИТХТ-ийн хурлаар хэлэлцэн 2014 онд ИТХ-ын төлөөлөгчийн төлөөллийн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэн, идэвх санаачлага, үр дүнтэй ажлаараа хамт олноо тэргүүлсэн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИНХ-ын дарга нарыг “Оны шилдэг” –ээр шалгаруулан сумын ИТХ-ын хүндэт өргөмжлөл, тус бүр 30.0 мянган төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%