Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Шүүхийн байгууллага суманд ажиллав.

2015-10-22

Аймгийн  Шүүхийн  тамгын газрын дарга Б.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг ирж тус суманд 2015 оны 10 сарын 21-22-ны өдрүүдэд иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээж авлаа. Уг ажлын хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад хууль шүүхийн талаар сургалт явуулж,  ЗДТГ-ын албан хаагчдад анхан шатны шүүх эрүү, иргэн, захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн талаар болон эвлэрүүлэн зуулчлалын тухай тус тус сургалт хийж, иргэдийн асуултанд хариулт өглөө. Мөн иргэд шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцдог болсон тухай хууль, дүрэм, журмын талаар танилцуулан шүүх иргэдийн өмнө нээлттэй гэдийг сурталчилж, гарын авлага, брошур тарааж,  санал, хүсэлтийг сонсон ажилласан. Иргэдээс ирсэн ажилласан жил сэргээх болон бусад  өргөдөл, гомдлын бичиг баримтыг шийдвэрлэв.

Мэдээллийн эх сурвалж ЗДТГ-ын ДАЭЗССМХ мэргэжилтэн П.Ганчимэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%