Сумын ИТХ-ын төлөөлөгч, чөлөөт уран бүтээлч Ч.Цэдэвсүрэн 2015 онд тохиосон төрөлх сумынхаа 90 жилийн ойд зориулан "Хадган цэнхэр нутаг" дууны шүлэг тэрэлснийг ая зохиогч П.Эрдэнэбат ая хийж, Төмөрбулаг сумын тухай дууны санд бүтээл нэмлээ. Ч.Цэдэвсүрэн шүлэг магтаал зохиож, уран зураг, сийлбэр хийхээс гадна мэргэжлийн дуучнаас дутахааргүй сайхан дуулдаг авъяаслаг нэгэн юм. Түүний зохиосон дууг та бүхэнд толилуулж байна.