УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн
агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдлагын
байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслөөс зарласан Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт тус сумын ИТХ-ын санаачилсан “Иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт
төлөөлөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөл шалгарч орон нутагт хэрэгжиж байна. 2015 оны 10 сарын 27-ны өдөр Төслийн баг хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. Төслийн нээлтийн хөтөлбөр боловсруулж, батлах,
2.Төслийн багийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг батлах,
3.Иргэдийн дунд явуулах санал асуулгын маягтын төсөл,
иргэдэд танилцуулах төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний гарын авлага
боловсруулах
4. Багуудад санал асуулга явуулах ажлын хэсгийн удирдамж,
төлөвлөгөөний график, замын маршрут, зардлын тооцоог хэлэлцэн батлах