Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Өдөрлөг зохион байгуулагдлаа.

2015-11-03

Тус сумын ИТХ-ын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 21 дүгээр тогтоолоор "Байгаль хамгаалах "Монголын тул сан"-гаас санал оруулсан "Төмөрбулаг суманд 2015-2019 онд хэрэгжих "-Загас агнуурын менежментийн төлөвлгөө"-г дэмжин баталсан бөгөөд уг төлөвлөгөөний дагуу "Байгаль хамгаалах "Монголын тул сан"-гаас тус сумын 2-р багт "ХААН ТУЛ загасаа хайрлан хамгаалъя" сэдэвт өдөрлөгийг сумын ИТХ, ЗДТГ, багийн албатай хамтран зохион байгуулав. Өдөрлөгт "Байгаль хамгаалах "Монголын тул сан"-гийн дэд захирал, Хөвсгөл травел ХХК-ний захирал  Пүрэвдорж, болон сангийн ажилтнууд оролцож "Дэлгэр мөрний ай сав дах загасны нөөц түүний хамгаалал, үржүүлгийн асуудал"-ын талаар сургалт зохион байгуулав. Мөн тус багийн нутаг дэвсгэрийн голуудын ай сав газарт ажиллах 2 идэвхтэн байгаль хамгаалагчийг багийн ИНХ-аас сонгуулж, урамшуулж ажиллахаар шийдвэрлэв. Өдөрлөгийн хүрээнд цолгүй бөхчүүдийн барилдааныг болон хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж, уг уралдаан тэмцээнд  амжилттай оролцсон иргэдийг  "Байгаль хамгаалах "Монголын тул сан"-гаас шагнаж, урамшуулав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7391
5836 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%