Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Нийтийн санал асуулга явуулав.

2015-11-03

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдлагын байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслөөс зарласан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу  сумын ИТХ-ын Төслийн багийн бүрэлдэхүүн нийтийн санал асуулгыг иргэдийн дунд зохион байгуулан ажиллаж байна. Санал асуулганд хөдөөгийн 4 багийн 320 айл өрхийн иргэд хамрагдсан бөгөөд 5-р багт 11с арын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Санал асуулгыг 1-р багт Төслийн багийн ахлагч, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, багийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ нар 10 сарын 31-нээс 11 сарын 02-ны хооронд,  2-р багт Төслийн багийн гишүүн ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, багийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн, ИТХ-ын төлөөлөгч Н.Бямбачулуун нар 10 сарын 31-нээс 11 сарын 02-ны хооронд, 3-р багт Төслийн багийн гишүүн ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан нар 10 сарын 27-30-ны хооронд, 4-р багт Төслийн багийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч М.Энхбат , сумын Засаг дарга Б.Ганзориг, Байгаль хамгаалагч Ч.Амаржаргал, Цагдаагийн хэсгийн дарга Ц.Даваадорж нар авч ажиллав. Тухайн багуудын иргэдээс авсан санал асуулгын дүнг нэгтгэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%