Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн нээлт эхэллээ.

2015-11-03

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдлагын байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслөөс зарласан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу  сумын ИТХ--аас "Төслийн нээлтийг багуудад зохион байгуулж эхэллээ. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2-р багт уг арга хэмжээг зохион байгууллаа. Уг  арга хэмжээнд 80-аад иргэд оролцов. Төслийн нээлтийн арга хэмжээг ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн нар зохион байгуулж, тус багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Б.Дашдондог, Л. Нэргүй, Н.Бямбачулуун нар хамтран зохион байгуулалцав. Нээлтийн арга хэмжээ 3-р багт 11 сарын 04-нд, 4-р багт 11с арын 06-нд, 1-р багт 11 сарын 09-нд, 5-р багт 11 сарын 10-нд тус тус явагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%