Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Иргэдийн хэлэлцүүлэг явагдаж байна.

2015-11-03

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдлагын байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслөөс зарласан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу  сумын ИТХ--аас багуудын иргэдийн дунд "Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг үнэлэхэд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулах нь сэдэвт хэлэлцүүлгийг иргэдийн дунд зохион байгуулах ажил явагдаж эхэллээ. Уг арга хэмжээг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2 дугаар багийн иргэдийн дунд зохион байгуулахад 80 гаруй иргэд оролцож санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлэг нь дараах 3 үндсэн  асуудлын чиглэлийн хүрээнд явагдав. Үүнд:
Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдийн оролцоотойгоор үнэлж дүгнэх , хяналт тавих журам маягт боловсруулах тухай
Нутгийн өөрөө удирдах байгууллагаас орон нутгийн хөгжийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хяналт үнэлгээ хийх түвшинд иргэдийн шууд оролцоог хангах тухай
Сум, багийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлын талаар
Хэлэлцүүлгийн арга хэмжээ 3-р багт 11 сарын 04-нд, 4-р багт 06-нд, 1-р багт 09-нд, 5-р багт 10-нд тус тус явагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%