Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Багийн иргэдийн оролцооны танхим, иргэний зөвлөл байгуулах ажил хэрэгжиж байна.

2015-11-03

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдлагын байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслөөс зарласан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу  сумын ИТХ--аас 2-р багийн ИНХ-ын хуралдаанд тус багт явуулсан санал асуулгын хүрээнд иргэдээс гарсан саналыг дэмжиж "Багийн Иргэний оролцооны танхим, сайн дурын Иргэний зөвлөлийг байгуулж, журам батлах" тухай болон "Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж дүгнэх журам, маягт боловсруулах тухай" асуудлыг санал оруулан хэлэлцүүлэхэд хуралд оролцсон 80 агруй иргэдийн 100%-ийн саналаар дэмжигдэв. Төслийн багаас багийн Иргэний танхимын үйл ажиллагаанд зориулж "Санал хүсэлтийн хайрцаг"  танхимын хаягийг хүлээлгэн өгсөн бөгөөд Иргэний оролцооны танхим ажиллуулах журмыг болон Орон тооны бус “Иргэний зөвлөл”-ийн ажиллах журмыг хулдаасан самбараар хийлгэж Иргэний оролцооны танхимд байрлуулахыг ИТХ-ын төслөөс санхүүжилтээр хийхээр шийдвэрлэв. Мөн тухайн ИНХ-ын хуралдаанаас Бог малын хээлтүүлэгч хариулах 2 малчныг болон Байгаль хамгаалах "Монголын тул сан"-гийн  тус багийн Дэлгэр мөрний ай сав газрыг хамгаалах 2 идэвхтэн байгаль хамгаалагчийг сонголоо. ИНХ-аас гарсан тогтоолуудыг ИНХ-ын тогтоол хэсгээс үзнэ үү Уг арга хэмжээ 3-р багт 11 сарын 04-нд, 4-р багт 06-нд, 1-р багт 09-нд, 5-р багт 10-нд тус тус үргэлжлэн зохион байгуулагдана. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%