Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 05 дугаар
сарын 07-ны өдрийн “Төрийн ажил,
үйлчигээний ил тод нээлттэй байдлыг хангах тухай” 36 дугаар тогтооолын
хэрэгжилтийг хангуулах зорилгооор 2 дугаар багаас сонгогдсон Хурлын төлөөлөгчид "ИТХ-ын төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөг" арга хэмжээг 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр төлөөлөгчид хийсэн ажлын тайлангаа танилцуулж, хурлын бодлого шийдвэрийг сурталчлаж, уралдаан тэмцээн зохион байгуулав. Тухайлбал: ИТХ-ын төлөөлөгч Л.Нэргүй "Морины тухай дууг хэн сайн дуулах вэ?" дууны тэмцээн, Ч.Цэдэвсүрэн "Онигооны тэмцээн" Н.Бямбачуулун, Б.Дашдондог нар тус бүр 1 хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, хувиасаа шагнаж урамшуулав. Мөн тус багтаа хамтын ажиллагаатай байдаг сумын Хүүхдийн цэцэрлэгээс Соёлын төвийн байгууллагатай хамтран урлагийн тоглолт хийж, 2 хөгжөөнт тэмцээнийг явуулсан бол Эрүүл мэндийн төвөөс иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, "Яруу найргийн тэмцээн" -ийг зохион байгуулж амжилттай оролцсон иргэдийг шагнаж урамшуулав. Сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас хийсэн ажлаа гарын авлага болгон тарааж, сумын хэмжээний айл өрхүүдийн утасны жагсаалтыг эмхтгэн хэвлүүлж иргэдэд өглөө. Соёлын төвөөс явуулын ном сан ажиллуулав.