УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн
агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн
өөрөө удирдлагын
байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслөөс зарласан
Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг орон
нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу сумын ИТХ--аас "Төслийн
нээлт"-ийг багуудад зохион байгуулж бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын
04-ний өдөр 3-р багт уг арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээнд 60 гаруй иргэд оролцов. Төслийн нээлтийн арга хэмжээг ИТХ-ын дарга
Г.Бямбасүрэн, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-ын
төлөөлөгч Д.Нямсүрэн нар зохион байгуулж, Тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар иргэд мэдээлэв. Мөн төлөвлөгөний дагуу иргэдийн дунд "Сумын ИТХ-ын
төлөөлөгчдийн ажлыг үнэлэхэд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулах нь
сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж явууллаа. Тус багийн иргэд ИТХ-аас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг үр дүнтэй арга хэмжээ болж байна гэж дүгнэн, хэлэлцүүлэгч идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийллээ.