Тус сумын 3-р багийн ИНХ-ын ээлжит хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр багийн төвийн байранд болж 60 гаруй иргэн оролцлоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Багийн ИНХ-ын даргын 2015 оны эхний 10 сард хйисэн ажлын тайлан
2.Багийн ИНХ-ын даргын 2015 оны эхний 10 сард хйисэнажлын тайлан
3.Багийн Иргэний оролцооны танхим, Иргэний зөвлөл байгуулж, журам батлах тухай
4.Төсөл дэмжих саналын тухай
5.Багт бог малын хээлтүүлэгч маллах малчныг сонгох санлын тухай
Сумын ИТХ-аас иргэдийн дунд зохион байгуулсан санал асуулга болон хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга "Багийн Иргэний оролцооны танхим, Иргэний зөвлөл байгуулж, журам батлуулах тухай" болон "Төсөл дэмжих саналын тухай 2 асуудлыг хуралдаанд оруулж хэлэлцүүлснийг ИНХ-ын хуралдаанд оролцсон иргэд дэмжин хурлаас тогтоолын төслийг батлав. " ИТХ-ын Төслийн баг"-аас санал оруулсан НӨУБ-ын чадахийг бэхжүүлэхэд иргэдийн оролцоог хангах төслийн санал тус багт дэмжигдсэн тул багт Иргэний оролцооны танхимын хаягийг болон санал хүэлтийн хайцгийг хүлээлгэн өглөө. Мөн Иргэний оролцооны танхимын болон Иргэний зөвлөлийн ажиллах журмыг хулдаасан хэвлэлээр томоор хэвлүүлэх, "Нутгийн хөгжилд- иргэний оролцоо" мэдээллийн самбар хийлгэж өгөх ажлыг сумын ИТХ-аас хэрэгжүүлэхээр болов. Хурлаас гарсан шийдвэрийг ИНХ-ын тогтоол цэснээс үзнэ үү