2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Тариат Бүгдгээний багт тус багаас сонгогдсон Төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөг болон НӨУБ-ын болон Нутгийн захиргааны байгууллага, төрийн үйлчичлгээний байгууллагууд хамтран ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу "Иргэдээ сонсох өдөр"тайланчлалын өдөр арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 60 гаруй иргэд оролцов. Уг арга хэмжээний хүрээнд байгууллагууд ажлын тайлангаа танилцуулж, иргэдэд хууль эрх зүйн болон ажлын тайлангаараа эмхэтгэл хийсэн гарын авлага материалуудыг тарааж, тэмцээн уралдаан зохион байгуулав. Тус багаас сонгогдсон ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, ИТХ-ын төлөөлөгч Д.Нямсүрэн нар цолгүй залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулж шөвгийн 4 бөхийг хувиасаа шагнаж урамшуулсан бол ИТХ-ын төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ шөвгийн 8 бөхөд дурсалын зүйл гардуулав. Тус багтаа хамтын ажиллагаатай ажиллаж байгаа сумын ЗДТГ-аас Соёлын төвтэй хамтран урлагийн тоглолт үзүүлж, 5 төрлийн хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж, амжилттай оролцсон 10 гаруй иргэдийг шагнаж урамшуулав. Мөн сумын Эрүүл мэндийн төвөөс иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж 1 хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж, оролцсон иргэдийг шагнаж урамшуулав.