Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Иргэний оролцоо төслийн хэлэлцүүлэг 4-р багт явагдлаа

2015-11-06

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдлагын байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслөөс зарласан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу  сумын ИТХ--аас "Төслийн нээлт"-ийн  арга хэмжээг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 4-р багт  зохион байгуулж, 60 -аад иргэд оролцлоо. ИТХ-ын хөтөлбөр хэрэгжүүлэгч Төслийн багаас иргэдэд мэдээлэл танилцуулгыг болон тус багт явуулсан санал асуулгын дүнг танилцуулж, "Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг үнэлэхэд иргэдийн оролцоо хяналтыг сайжруулах нь сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахад 10-аад иргэд  санал хэлэв. Уг арга хэмжээг Төслийн багийн гишүүн ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-ын төлөөлөгч М.Энхбат Ч.Цэдэвсүрэн нар зохион байгуулж, тус багаас сонгогдсон сумын Хурлын төлөөлөгч Ц.Нямханд, Д.Бат-Эрдэнэ, Ш.Дашдэлгэр нар оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7391
5836 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%