Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Аяны хүрээнд ажил зохион байгуулав.

2015-11-06

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний дэргэдэх ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Хөвсгөл аймаг дах Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй  хамтран суманд зохион байгуулж буй "Архийг жигшье, амгалан тайван амьдралыг эрхэмлэе" сэдэвт аяны хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Тээл багийн төвд Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Хөвсгөл аймаг дах Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн шугмаар "Гэрэлт ирээдүй" ТББ-ын буюу "Санаа нэгт нөхөд" байгууллагын тэргүүн Ганбат  "Архины хор хөнөөл, архинаас гарах арга зам" сэдвээр иргэдэд лекц хийв. Мөн тус байгууллагын гишүүн Энхтөр архинаас хэрхэн гарсан талаар өөрийн амьдралын талаар иргэдэд мэдээлэл хийв. Сумын ГХУСАЗСЗ-өөс 2015 оны 4 улиралд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа ажлын талаар мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%