2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тус багийн ИНХ-ын хуралдаанд сумын ИТХ-аас тус багийн иргэдийн дунд зохион байгуулсан санал асуулгын болон
хэлэлцүүлгээс гарсан саналын дүнг үндэслэн Төслийн багийн ахлагч, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн
дарга "Багийн Иргэний оролцооны танхим, Иргэний зөвлөл байгуулж, журам
батлуулах тухай" болон "Төсөл дэмжих саналын тухай 2 асуудлыг хэлэлцүүлэхээр санал
оруулсныг дэмжин хэлэлцээд хуралдаанд оролцсон иргэд 100%-ийн саналаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж дэмжин саналаа илэрхийлж, хурлаас "Иргэний оролцооны танхим, Иргэний зөвлөлийг байгуулж, журам батлах тухай"
тогтоол дэмжигдэн батлагдлаа. Мөн багт бог малын хээлтэгч маллах малчныг сонгох болон Багийн нутаг дэвсгэрт отор авах эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Төслийн багаас санаачлан хуралд оруулсан асуудал дэмжигдсэн тул багт байгуулагдаж байгаа "Иргэний оролцооны танхим"-д хаягийг болон санал хүсэлтийн хайрцгийг хүлээлгэн өгч, Иргэний оролцооны танхимын болон сайн дурын Иргэний зөвлөлийн ажиллах журмыг хулдаасан хэвлэлээр хэвлүүлж танхимд байрлуулах, Иргэний зөвлөийн гишүүдийг идэвхжүүлэгч бэлтгэх сургалтанд хамруулж, усмын ИТХ-аас дэмжигдвэл "сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж дүгнэх журмыг болон "Иргэний оролцоо-нутгийн хөгжил" мэдээллийн самбарыг хийлгэж тус танхимд байрлуулахаар болов. Тус танхимын орчин нөхцлийг сайжруулах зорилгоор иргдээс санал гаргавал шаардагдах зардлыг орон нутгийн төсөв, ОНХС-ийн хөрөнгөнөөс шийдвэрлэх талаар саналаа хэллээ . Багийн ИНХ-аас гарсан шийдвэрийг ИНХ-ын тогтоол хэсгээс үзнэ үү