Төслийн нээлт, хэлэлцүүлгийн арга хэмжээ 1-р багт зохион байгуулагдлаа.
УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн
агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн
өөрөө удирдлагын
байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслөөс зарласан
Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг орон
нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1-р багийн иргэдэд төслийн нээлтийн ажиллагааг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хийж гарын авлага холбогдох материалыг танилцуулав. Уг арга хэмжээнд 60 гаруй иргэд оролцлоо. Мөн "Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг үнэлэхэд иргэдийн оролцоо хяналтыг сайжруулах нь сэдвээр хэлэлцүүгийг зохион байгуулахад 10 гаруй иргэд санал дүгнэлтээ хэлэв. Энэхүү арга хэмжээг ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Цэдэвсүрэн, М.Энхбат нар зохион байгуулж , уг арга хэмжээнд тус багаас сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Д.Сайнбаяр, Б.Дэлгэрсайхан. Б.Чулуундаваа нар оролцож санал бодллоо илэрхийллээ.