Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Иргэний оролцооны танхим байгуулахыг багийн хурлаас дэмжлээ.

2015-11-10

2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1-р багийн  ИНХ-ын хуралдаанд 322 өрхийн төлөөлөл болсон 60 иргэн оролцсон тул хуралдааныг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулав. Хуралд сумын ИТХ-аас тус багийн иргэдийн дунд зохион байгуулсан санал асуулгын  болон хэлэлцүүлгээс гарсан саналын дүнг үндэслэн Төслийн багийн ахлагч, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга "Багийн Иргэний оролцооны танхим, Иргэний зөвлөл байгуулж, журам батлуулах тухай" болон "Төсөл дэмжих саналын тухай 2 асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулсныг дэмжин хэлэлцээд  хуралдаанд оролцсон иргэд 100%-ийн саналаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж дэмжин саналаа илэрхийлж, хурлаас "Иргэний оролцооны танхим, Иргэний зөвлөийг байгуулж, журам батлах тухай" тогтоол дэмжигдэн батлагдлаа. Уг хурлаар иргэдийн гаргасан санал хүсэлтийн дагуу "Ойн нөхөрлөл байгуулах саналыг дэмжих тухай" болон багийн "Бог малын хээлтүүлэгчийн суурь зохион байгуулалт хийж хариуцан маллах малчныг сонгох тухай" асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав. Төслийн багаас багийн Засаг даргад Иргэдийн санал хүсэлтийг судлах "Санал хүсэлтийн хайрца"-гийг хүлээлгэн өгч танхимдаа байрлуулахыг хэлэв. Хурлаас гарсан шийдвэрийг ИНХ-ын тогтоол цэснээс үзнэ үү

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%