Сумын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газраас 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр " Иргэдээ сонсох" арга хэмжээг зохион байгуулж, ажлын тайлангаа танилцуулж, холбогдох хууль тогтоомж сурталчлах ажлыг явуулав. Мөн сумын Эрүүл мэндийн төвөөс иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, тус багтаа хамтын ажиллагаатай байгууллагын хувьд Төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөгийг тохиолдуулан тус багийн Засаг даргатай хамтран иргэдийн дунд дууны болон хөгжөөнт уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулж, амжилттай оролцсон иргэдийн шагнаж урамшууллаа. Тус багаас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Сайнбаяр, Б.Чулуундаваа, Б.Дэлгэрсайхан болон багийн ИНХ-ын Тэргүүлэгч Д.Хишигсайхан нар бөхийн барилдааныг зохион байгуулж, шөвгийн 4 бөхийг шагнаж урамшуулав.