Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

5-р багийн иргэдэд Төслийн танилцуулга явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулав.

2015-11-16

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдлагын байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслөөс зарласан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 5-р багийн иргэдэд төслийн нээлтийн ажиллагааг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хийж гарын авлага холбогдох материалыг танилцуулав. Уг арга хэмжээнд 60 гаруй иргэд оролцлоо. Мөн "Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг үнэлэхэд иргэдийн оролцоо хяналтыг сайжруулах нь сэдвээр хэлэлцүүгийг зохион байгуулахад 10 гаруй иргэд санал дүгнэлтээ хэлэв. Энэхүү арга хэмжээг ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Цэдэвсүрэн, Л.Бат-Эрдэнэ, М.Энхбат нар зохион байгуулж , уг арга хэмжээнд тус багаас сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Л.Дугаржав, Д.Баасанхүү нар хамтран зохион байгуулав.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%