Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

5-р багийн Иргэдийн Нийтийн Хурлаас НӨУБ-ын чадавхийг бэхжүүлэх санаачилга дэмжигдлээ.

2015-11-16

2015 оны 11 дүгээр сарын 13-ны  өдөр хуралдсан 5-р багийн  ИНХ-ын хуралдаанд  200 өрхийн төлөөлөл болсон 60-аад иргэн оролцов. ИНХ-ын дарга Г.Золжаргал осол гэмтлийн улмаас хуралд оролцох боломжгүй байгаа тул ИНХ-ын Тэргүүлэгч Н.Чулуун хуралдааныг удирдав. Хуралд сумын ИТХ-аас тус багийн иргэдийн дунд зохион байгуулсан санал асуулгын  болон хэлэлцүүлгээс гарсан саналын дүнг үндэслэн Төслийн багийн ахлагч, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга "Багийн Иргэний оролцооны танхим, Иргэний зөвлөл байгуулж, журам батлуулах тухай" болон "Төсөл дэмжих саналын тухай" 2 асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулсныг дэмжин хэлэлцээд  хуралдаанд оролцсон иргэд 100%-ийн саналаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж дэмжин саналаа илэрхийлж, хурлаас "Иргэний оролцооны танхим, Иргэний зөвлөийг байгуулж, журам батлах тухай" тогтоол болон сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж дүгнэх журам мяагт боловсруулах санаачилга дэмжигдэн "Төсөл дэмжих тухай тогтоол батлагдлаа. ИНХ-ын хуралдаанаас гарсан тогтоолыг ИНХ-ын тогтоол цэснээс үзнэ үү

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%