Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

5-р багт Төлөөлөгчдийн Нэрэмжит өдөрлөг зохион байгуулагдав.

2015-11-16

Сумын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газраас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 5-р багийн иргэдийн дунд " Иргэдээ сонсох" арга хэмжээг зохион байгуулж, ажлын тайлангаа танилцуулж, холбогдох хууль тогтоомж сурталчлах ажлыг явуулав. Тус багаас сонгогдсон төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ, Д.Баасанхүү, жагсаалтаар Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Л.Дугаржав, Ш.Нацагдорж нар тус багийн Засаг дарга Т.Эрдэнэбаттай хамтран "Төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөг" арга хэмжээг зохион байгуулж, ажлаа тайлангаа танилцуулж, Үндэсний бөхийн барилдаан, буухай тэмцээн зэрэг уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулав. Үндэсний бөхийн барилдаанд 16 бөх барилдсанаас сумын Заан Ч.Цолмон түрүүлж сумын заан Б.Баяраа үзүүрлэн 2015 онд сумын начны болзол хангасан Б.Дэлгэр-Очир, О.Уургачхүү нар шөвгөрсөн байна.  5-р багтаа хамтын ажиллагаатай байгууллага болох сумын Соёлын төвөөс үдшийн цэнгүүн явуулж,  иргэдийн дунд дууны болон хөгжөөнт уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулж, амжилттай оролцсон иргэдийн шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%