Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн
агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн
өөрөө удирдах
байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслөөс зарласан
Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг орон
нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу багуудад байгуулагдсан сайн дурын Иргэний зөвлөлийн гишүүдэд "Иргэний оролцооны идэвхжүүлэгч бэлтгэх сургалтыг зохион байгууллаа, уг сургалтанд 30 иргэн оролцов. Сургалтыг Улс Төрийн Боловсролын Академи Төрийн бус байгууллагын захирал Ц.Дагийсүрэн, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж нар явуулж, "Иргэний оролцоо", болон "Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог, хяналтыг дээшлүүлэх нь" сэдвээр сургалт хийлээ.