Аймгийн ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус 12 дугаар хуралдааны 03 дугаар тогтоолоор аймгийн 2015 оны төсөвт тодотгол хийсэнтэй холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 11 дүгээр хуралдааныг 2015 оны 11 сарын 17-ны өдөр хуралдуулав. Хуралд оролцох 20 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч оролцож, ирц 55%-тай байв.
Хурлаар дараах 3 асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1.Сумын 2015 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг Засаг дарга Б.Ганзориг хуралдаанд өргөн мэдүүлж хэлэлцүүлэв.
2.Хаягийн зураг баталгаажуулах тухай /сумын төвийн гудамж хашааны кадастрын/ асуудлыг Газрын даамал Х.Нямрагчаа хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
3.Журам батлах тухай /Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж, дүгнэх, журам, маягт батлуулах/ асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг ИТХ-ын тогтоол цэснээс үзнэ үү