Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн иргэдтэй уулзалт хийв.

2015-11-22

Тус аймгаас УИХ-ын гишүүнд бие даан нэр дэвшиж сонгогдсон Ц.Даваасүрэн 2015 оны 11 сарын 22-ны өдөр сумын Соёлын төвд иргэдтэй уулзалт зохион байгуулж, УИХ-аас баталсан болон  хэлэлцэгдэхээр төсөл нь өргөн баригдсан байгаа Монгол Улсын Үндсэн  хууль, УИХ-ын сонгуулийн хуулийн төсөл,  цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн асуултанд хариулж, санал хүсэлтийг нь хүлээж авав. Уулзалтанд 200 гаруй иргэд оролцсон бөгөөд 20-иод  иргэд асуулт асууж, санал хэллээ. Уг уулзалтанд сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, төлөөлөгч Ш.Нацагдорж, Л.Дугаржав, Д.Сайнбаяр, Ч.Цэдэвсүрэн, Б.Дашдондог, Б.Дэлгэрсайхан, Н.Бямбачулуун, Д.Нямсүрэн нар оролцож, ИТХ-ын төлөөлөгч Д.Сайнбаяр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс асуулт асууж, хууль тогтоомжийн төслийн талаар болон орон нутагт туалгамдаж байгаа зарим асуудлын талаар саналаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сумын ЕБС-д даралтад хөгжим өгч, тус сумын иргэн аймгийн Алдарт уяач Б.Лэгшигдорж, Ч.Борбаатар нарыг ММСУХ-ын Уяачийн алдар медалиар, аймгийн Алдарт уяач Б.Дашдондогийг ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнаж урамшуулав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%