Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Дэвжээ тэмцээн зохион байгуулав.

2015-12-07

Сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Дэлхийн зөн Олон Улсын Байгууллагын Хөвсгөл Орон Нутаг Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Архидалт, авилгын эсрэг хамтдаа" зохион байгуулах тэмцээн уралдааны удирдамжийн хүрээнд 10-12 дугаар ангийн сурагчдын дунд "Шударгаар амьдарцгаая" сэдэвт дэвжээ тэмцээнийг 12 дугаар сарын 05-ны өдөр сумын Соёлын төвд зохион байгуулж явуулав. Тэмцээнд 6 ангийн 60-аад хүүхэд 6 баг болж оролцсоноос Д.Отгонцэцэг багштай 10-ийн "в" ангийн " Шударгаар амьдарцгаая" баг тэргүүн байр эзэлж, Э.Жаргалмаа багштай 11-ийн "а" ангийн "Авилгал хөгжлийн уяа" баг дэд байранд, М.Насантогтох багштай 12-ын "а" ангийн "Авилгал амжилтын ялагдал" баг гутгаар байранд шалгарлаа. Тэмцээний шагналыг ЕБС-ийн сурагчдын Сүлд модны наадмаар гардуулна.

                                           ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%