Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Архины хор хөнөөлийг сурталчилсан уралдааны дүн гарлаа

2015-12-09

"Архийг жигшье, амгалан тайван байдлыг эрхэмлэе" аяны хүрээнд сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХХ -тэй хамтран  ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Архины аюул бидний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаанд 1-5-р ангийн 5 бүлгийн 41 сурагчид оролцсоноос 4-ийн "а" ангийн сурагч О.Отгонбилэг түрүүлж, М.Мөнхшүр дэд байр, 1-ийн "а" ангийн Мөнхсоёл гутгаар байр эзэлсэн байна. Гар зургийн уралдаанд анги хамт олноо сайтар зохион байгуулж оролцуулсан бага ангийн багш Д.Оюунчимэгт сумын ГХУСАЗСЗ-өөс талархал дэвшүүлье. Мөн  ЕБС-ийн дунд ангийн сурагчдын дунд “Архийг жигшье, амгалан тайван байдлыг эрхэмлэе” сэдэвт эссе бичлэгийн уралдаад 6 дугаар ангийн 3 бүлгийн 23 хүүхэд оролцсноос 6-ийн "б" ангийн сурагч А.Бямбагэрэл тэргүүн байранд шалгарч,  -ийн "а " ангийн сурагч М.Дарьсүрэн дэд байранд, Х.Нямгэрэл нар гутгаар байранд шалгарав. Анги хамт олноо эссэ бичлэгийн уралдаанд сайтар зохион байгуулж оролцуулсан Монгол хэлний багш Л.Мяпанд сумын ГХУСАЗСЗ-өөс талархал дэвшүүлье

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%