МҮОНТ-ийн “Эргэх дөрвөн цаг” нэвтрүүлгийн баг тус сумын 2-р багийн “Аймгийн сайн малчин” Д.Зоригоогийнд очиж ажил, амьдралынх талаар нэврүүлэг бэлтгэлээ. Засаг даргын орлогч дарга, ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн МҮОНТ-ийн “Эргэх дөрвөн цаг” нэвтрүүлгийн багийн сэтгүүлч П.Алтанцэцэг, найруулагч Ундрах, зураглаач Болорцэцэг жолооч Өлзий-Очир нарын хамт 2015 оны 12-р сарын 5-наас 6-ны өдрүүдэд 2-р багт ажиллан сум орон нутгийн хөгжил дэвшил, онцлогийн талаар мэдээлэл өгч, өндөр настан С.Лхагважав, залуу малчин Б.Анхбаяр, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин Д.Наранцэцэг нараар ярилцлага авахуулж сум орноо сурталчилан ажиллаа. Энэхүү мэдээлэл ирэх 7 хоногт МҮОНТ-ийн нэвтрүүлгийн 2 сувгаар 2 удаагийн давталттай улс орон даяар цацагдаж олны хүртээл болно.
Мэдээллийн эх суравалж: Засаг даргын орлогч дарга, ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн