2015 оны 11-р сарын 27-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тойргийн бүх сумдад ажиллахаар Төмөрбулаг сумаас иргэдтэй уулзах уулзалтаа эхлүүллээ. Орон нутгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, нутгийн хөгжил, зон олныхоо хөгжлийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар танилцуулж, МУ-ын үндсэн хууль болон сонгуулийн тухай хуулийн талаар иргэдтэй санал, бодлоо солилцлоо. Аймгийн тээвэрчдийн холбооны тэргүүний хувьд улс эх орныхоо алтан шар замаар хүн ардынхаа хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэж явсан жолооч Ө.Балжинням, Ду.Ганбаатар, Д.Түмэнжаргал, Д.Ганбаатар, Ё.Батмөнх, С.Билэгдэмбэрэл, Н.Пүрэвсүрэн, С.Батбаяр, Г.Энхтайван, Ж.Ганхуяг нарт Авто тээвэр үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн медаль гардууллаа. 2015-2016 оны малын индексжүүлсэн даатгалд амжилттай хамрагдаж буянт мал сүргээ даатгуулан учирч болзошгүй эрсдлээс гэр бүл, эд хөрөнгөө хамгаалсан Хөвсгөл аймгийн 500 орчим өрхүүдэд МИД-ын хөнгөлөлт эдлүүлж батламж гардуулж байгаагаа танилцуулан манай сумын 25 малчинд батламж гардууллаа.
Мэдээллийн эх сурвалж :ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн