Сумын ИТХ-ыни Тэргүүлэгчдийн 2015 оны 22 дугаар хуралдаан 12 -р сарын 15-ны өдөр боллоо. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Ш.Нацагдорж, Ч.Цэдэвсүрэн, Б.Алтанхуяг, М.Энхбат нар оролцож, Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ эхний асуудал хэлэлцэх үед хурлаас чөлөө авав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1.Сумын ИТХ түүний Тэргүүлэгчдээс 2015 онд баталсан тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн тухай асуудлыг ЗДТГ-ын дарга Г.Нямханд хуралд оруулж хэлэлцүүлэв.
2.Үхэр сүрэг сумын дэд хөтөлбөрийн биелэлтийн тухай асуудлыг МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг хуралд оруулж хэлэлцүүлэв.
3."Монгол мал сумын дэд хөтөлбөрийн биелэлтийн талаарх асуудлыг МЭҮТ-ийн дарга Т.Тэрбиш төлөвлөгдсөн боловч оронд МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг хуралд оруулж хэлэлцүүлэв.
4.Сумын Эрүүл мэндийн төвийн байгууллагын 2013-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ЭМТ-ийн дарга Ч.Цэцэгмаа хуралд оруулж хэлэлцүүлэв.
5.Аймгийн сайн малчин шагналд тодорхойлох тухай асуудлыг Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн хуралд оруулж хэлэлцүүлэв.
6.Шагнаж, урамшуулах тухай асуудлыг ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж хуралд оруулж хэлэлцүүлэв.
7. ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх асудлуудын төслийг хуралд оруулах субьектууд хуралд оруулж танилцуулж, төлөөлөгч тус бүрт 1%-ийг хүргүүлэхээр болов.
Өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлаар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийни хурлаар 2016 онд хэлэлцүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан үндсэн асуудлууд хэлэлцэгдэн дуусаж, Сургуулийн захирлаас Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр санал оруулж төлөвлөгөөнд тусгаж батлуулсан 2 асуудлыг хугацаанд хэлэлцүүлээгүй тасарч байна.
Хурлаас гарсан тогтоол, шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү
ИТХ-ын ажлын алба