Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 12 дугаар болж өнгөрлөө

2015-12-21

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 12 дугаар хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Иргэний танхимд болж өнгөрлөө. Хуралд оролцох 21 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч оролцож, 76.1%-ийн ирцтэй хуралдав. ИТХ-ын төлөөлөгч Б.Дэлгэрсайхан, Б.Доржгочоо, Б.Чулуундаваа нар хурлаа тасалж, төлөөлөгч Д.Баасанхүү, Ц.Нямханд нар чөлөө авсан тул хуралдаанд оролцсонгүй. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

1.Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх тухай

1.1.ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

1.2.ИТХ-ын Тэргүүлэгчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

1.3. ИТХ-ын дэргэдэх хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2. Сумын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах

3. Сумын 2016 оны төсөв батлах тухай Үүнд:

3.1.Сумын 2016 оны орлогын төлөвлөгөөг батлах

         3.2.НЕҮ-ний байгууллагуудын 2016 оны зардлын төсөв батлах

3.3.Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллага, сангуудын    2016 оны зардлын төсөв батлах

4.Урсгал төсөв, өөрийн хөрөнгө, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авах бараа, ажил үйлчилгээний 2016 оны төлөвлөгөөг батлах;

5.Сумын Газар зохион байгуулалтын 2015 оны тайлан хэлэлцэж, 2016 оны  төлөвлөгөө батлах

6.Сумыг 2014-2021 онд хөгжүүлэх “Хөгжлийн хөтөлбөр”-ийн 2014-2015 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэх

Хуралдаанаас гарсан шийдвэрийг ИТХ-ын тогтоол хэсгээс үзнэ үү


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%