Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн шинэ машинаар үйлчлэхээр боллоо.

2016-01-05

Эрүүл мэнд, спортын яамнаас шинэ оны босгон дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан аймгийн есөн суманд Япон улсад үйлдвэрлэсэн Ниссан маркийн тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө. Цас зудны байдал хүнд байгаа алслагдсан аймгуудын сумд болох Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар аймгийн Асгат, Ховд аймгийн Ховд, Мөст сумд Хэнтий аймгийн Батноров, Төв аймгийн Аргалант, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумдад олголоо. Өмнө нь найман түргэн тусламжийн автомашиныг нийлүүлээд байсан ба 2015 оны төсвийн тухай хуулийн Эрүүл мэнд, спортын сайдын багцаас Улсын төсвөөс Улаанбаатар хотын есөн эрүүл мэндийн байгууллагад, 18 аймагт нийт 47 түргэн тусламжийн автомашиныг олгохоор тендер зарлан сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан байна.  2015 онд тохиосон сумын 90 жилийн ойг тохиолдуулан энэхүү 70.0 орчим сая төгрөгийн өртөг бүхий түргэн тусламжийн машиныг олгуулах талаар Улаанбаатар дах Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгч Г.Сүхбатыг санаачилга гаргаж ажилласанд нутгийн зон олны өмнөөс талархал илэрхийлье

Мэдээллийн эх сурвалж:   "Мэдээ.MN " сайт,  сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Цэцэгмаагийн өгсөн мэдээллийг эх сурвалж болгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%