Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Багууд Шинэ жилийн баяраа тэмдэглэв

2016-01-05

Сумын ИТХ-ын төлөөлөгч нар 2014 оноос эхлэн сонгогдсон багтаа Шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаа бөгөөд 2015 оны 12 сарын 20-25-ны хооронд 5 багийн төвд уг арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Уг арга хэмжээнд ИТХ, Засаг дарга түүний Тамгын газрын хамт олон болон сумын Соёлын төвийн хамт олон болон тухайн багтаа хамтын ажиллагаатай  байгууллагууд нь оролцож хамтран зохион байгуулав. Багуудын төвд тэмдэглэсэн Шинэ жилийн үйл ажиллагаанд Соёлын төвийн байгууллага болон төрйин бусад байгууллагуудын хамтарсан урлагийн тоглолт, цэнгүүнийг зохион байгуулж, 2015 онд ажил үйлсээрээ тэргүүлсэн иргэдийг салбарын болон аймгийн Засаг даргын Тамгын газрын болон сумын ИТХ-ын шагналаар шагнаж, өвлийн өвгөн бэлэг гардуулсан байна. Уг арга хэмжээг тухайн багаас сонгогдсон зарим ИТХ-ын төлөөлөгч нар санхүүгийн дэмжлэг үзүүллээ.  Тухайлбал: 2-р багийн Шинэ жилийн арга хэмжээнд зориулан ИТХ-ын төлөөлөгч Д.Зоригоо 30 гаруй ахмад настанд бэлэг гардуулж, тухайн арга хэмжээнд 100 гаруй иргэдэд хүрэлцэхүйц хэмжээний  оргилуун дарсыг нь хувиасаа ивээн тэтгэсэн бол 3-р багаас сонгогдсон ИТХ-ын төлөөөлөгч Г.Бямбасүрэн, 1-р багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Д.Сайнбаяр нар багуудынхаа 10 гаруй иргэнд бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%