Сумын ИТХ-ын байгууллагаас Шинэ жилийн баярыг тохиолдуулан ИТХ-ын байгууллагатай хамтарн ажиллаж, орон нутагт сайн үйлсийг санаачлан хэрэгжүүлж, иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр санал, санаачилгатай ажиллаж, Нутгийн удирдлаыгн салбарт болон орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, ААН, иргэдийг шалгаруулдаг журмын дагуу дараах 7 номинациар "Оны шилдгүүдийг тодрууллаа. Үүнд:
1.Сайн үйлсийг санаачлагч иргэн-Хүүхдийн цэцэрлэгийн нярав Ч.Энхбаяр- хувийн хөрөнгө оруулалтаар "Мөсөн гулгуурын талбай" байгуулсан.
2.Бүтээлч төрийн түшээ-5-р багийн Засаг дарга Т.Эрдэнэбат-сумын ИТХ-аас санаачилсан "Жишиг гудамж төсөл"-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
3.Хөгжлийг дээдлэгч, хөрөнгө оруулагч -аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяр-Халуун усны барилга бариулах ажлыг санаачилж, хүний хөгжил, сайн үйлсийн төлөө хувиасаа хөрөнгө оруулалтын олон ажлуудыг хэрэгжүүлсэн.
4.Үйлчилгээг дээдлэгч төрийн байгууллага- Хүүхдийн цэцэрлэгийн байгууллага-СӨББ-ын сургалтын цөм хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа.
5.Нийгмийн хариуцлаыг хэрэгжүүлэгч бизнесийн байгууллага-Эрдэнэдоо захиралтай Баянэнхайраг ХХК-залуу гэр бүлд гэр орон, хөрөнгө санхүүгийн дэмжлээг үзүүлж, сум орон нутгийн бүтээн байгуулалтанд 10-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан.
6.Нийгмийн хариуцлагыг дээдлэгч үйлчилгээний байгууллага-ХААН банкны Төмөрбулаг тооцооны төв-нийгэмд чиглэсэн сайн үйлсийг санаачилж, өрх гэр бүлийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.
7.Хэрэглэгчийг дээдлэгч үйлчилгээний байгууллага-С.Лхагвамядаг захиралтай "Нарлаг цэнхэр далай" ХХК-нийгэмд чиглэсэн сайн үйлсийг санаачилж, өрх гэр бүлийг дэмжих, хэрэглэгчдийг чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах, үйлчилгээний соёл, стандартыг мөрдөн ажиллаж байгаа.