Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Цахим хуудас хөгжүүлэх уралдааныг дүгнэж, НӨУБ-ын чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд санаачилгатай ажилласан иргэдийг шагнаж урамшуулав.

2016-01-05

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нэгдсэн  портал цахим хуудас KHURAL.MN цахим хуудасны орон нутаг дах сумын ИТХ-ын “Tumurbulag.Khovsgol.Khural.mn” дэд цэсний үйл ажиллагааг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэх болон уг арга хэмжээг дэмжих зорилгоор баг, байгууллага, ААН, иргэдийн дунд зарласан уралдааныг дүгнэж, амжилттай оролцсон ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн, Л.Бат-Эрдэнэ, ЕБС-ийн Нийгмийн ажилтан А.Лхагвасүрэн, ЗДТГ-ын эрх зүй сургалт, сурталчилгаа хариуцсан ажилтан П.Ганчимэг нарыг шагнаж урамшуулав. Мөн УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслөөс зарласан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт шалгарч орон нутагт хэрэгжихээр батлагдсан “Иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт төлөөлөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын байгууллагын төслийн багтай хамтарч идэвх санаачилгатай ажилласан ЗДТГ-ын БОХ-ын байцаагч Д.Хишигсайхан, байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан нарыг шагнаж урамшуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%