Тус сумаас мал аж ахуйн салбарт гаргасан амжилтаараа мичин жилийн сар шнийн босгон дээр “Аймгийн сайн малчин”-аар шалгарсан 2-р багийн малчин Банзрагчийн Отгонбаяр, Төөчөөн Галтбаяр, 3-р багийн малчин Жамцын Батбаяр, Баярын Энхдалай нарт 02 дугаар сарын 01-ны өдөр Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар “Аймгийн сайн малчин” энгэрийн тэмдэг, өргөмжлөл, таван хошуу малын дүрс бүхий дурсгалын зүйлийг гардуулж, сайн малчдын гэр бүл Лхагвасүрэнгийн Түмэнбаяр, Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг, Жамсранжавын Цагаач, Бат-Очирын Цэнгэлмаа нарыг аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. 2-р багаас "Аймгийн малчин" -аар тодорсон Т.Галтбаяр нь Монгол Улсын сайн сайн малчин Г. Төөчөө гуайн хүүхэд юм. Мөн сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, сумын Засаг дарга Б.Ганзориг, Засаг даргын орлогч Ч.Цэдэвсүрэн, 2-р багийн Засаг дарга Н.Бямбачулуун, 3-р багийн Засаг дарга Л.Батсайхан нар “Аймгийн сайн малчин” шагналаар шагнагдсан малчиддаа хүндэтгэл үзүүлж, сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын шагналыг гардууллаа. Мөн энэ үеэр Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан 2-р багийн малчин Жамцаан Лхагвасүрэнд “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” шагналаар шагнагдсаныг нь гардууллаа. Шагнал гардсан бүх хүмүүс, тэдний гэр бүл, 2-р багийн Засаг дарга Н.Бямбачулуун нараас Хөвсгөл телевиз, ТВ-9 телевизийн орон нутаг хариуцсан сэтгүүлч Эрдэнэцэцэг ярилцлага авч, сурвалжлага хийв.
Мэдээлийн. Эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн