Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Зоригоо "Улсын сайн малчин" -аар шалгарлаа

2016-02-17

Тус сумын 2-р багийн аймгийн сайн малчин, сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Зоригоо мичин жилийн сар шинийн өмнө "Монгол Улсын сайн малчин" -аар шалгарлаа. Д.Зоригоо сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2 дах удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд сум орон нутаг, багтаа тогтмол хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгаа шилдэг төлөөлөгчдийн нэг юм. Д.Зоригоод "Монгол Улсын сайн малчин" шагналыг нь аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, аймгийн ХХААГ-ын дарга Галбадрах нар гардууллаа. Мөн сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, сумын Засаг дарга Б.Ганзориг% Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн, багийн Засаг дарга Н.Бямбачулуун нар хүндэтгэл үзүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%