Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Одонтой ээжүүд чууллаа

2016-03-10

Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс, Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл аймаг дах ОНХХ, орон нутаг дах төрийн байгууллагуудтай хамтран 03 дугаар сарын 08-ны өдөр "Эхийн алдар" 1, 2-р зэргийн одонтой эхчүүдийн чуулганыг зохион байгуулав. Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл аймаг дах ОНХХ-ээс тус чуулаганд оролцогчдод зориулан Пастор Шижирбаатар "Аз жаргалтай гэр бүлийн 5 нууц"  сэдвээр амьдрах ухааны сургалт явуулж, чуулганы төлөөлөгчдийн хоолны зардлыг санхүүжүүлэв. Мөн сумын Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллагууудаас унд цайгаар үйлчилж,  ЕБС-иас "Ээж бид хоёрын урлан" бүтээлийн үзэсгэлэн гаргав. Чуулганы үеэр улс, ниийгмийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, гэр бүлийн амьдралаа сайн сайхан авч яваа,  үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлсэн ээжүүдийг шалгаруулж шагнаж урамшуулав. Үүнд: МЭХ-ны "Улсын манлай малчин эмэгтэй" шагналаар  1-р багийн ахмад настан Л.Данаажав шагнагдаж, сумын 9 алдартан ээжийг шалгаруулахад: "Оюунлаг ээж" ээ-р 5-р багийн ахмад настан Н.Намбал, "Ачит ээж"-ээр 4-р багийн ахамд настан Чикабал, "Тусч ээж"-ээр 3-р багийн ахмад настан С.Цэрэндэжид, "Хүндэт ээж"-ээр -р багийн ахмад настан Д.Сосорбарам, "Сүүн ээж"-ээр 1-р багийн ахмад настан Т.Ичинхорлоо, "Авъяаслаг ээж"-ээр 4-р багийн ахмад настан Л.Пүрэвжав, "Буянт ээж"-ээр 3-р багийн ахмад настан Ц.Дуламжав, "Уран үйлчин ээж"-ээр 2-р багийн ахмад настан Г.Нансалдулам, "Энэрэлт ээж"-ээр 5-р багийн иргэн Ч.Эрдэнэчимэг нар шалгарлаа.

                               Мэдээллийн эх сурвалж: ИТХ-ын тэргүүлэгч Ч.Цэдэвсүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%