Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хүүхдэд ээлтэй аюулгүй, архигүй орчин аяны хүрээнд "Дэвжээ" тэмцээн боллоо

2016-03-11

Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-өөс 03 дугаар сарын 09-ний өдөр "Хүүхдэд ээлтэй аюулгүй, архигүй орчин" сэдэвт дэвжээ тэмцээнийг иргэдийн дунд зохион байгуулж явууллаа. Ахмад, залуу, өсвөр  гэсэн нас насны хүмүүсийн төлөөллийг оролцуулсан аз жаргалтай гэр бүлийн мэндчилгээ, ардын болон зохиолын харилцаа дуу, хүүхдийн урлагийн төрөл, багийн ахлагчийн тэмцээн, "Аз жаргалтай гэр бүл" дүрийн тоглолт гэсэн төрлүүдээр 5 багийн 45 гишүүдийн дунд зохион байгуулахад  О.Цэдэндамба ахлагчтай "Эвсэг гэр бүл" баг тэргүүн байр, Б.Дагвадорж ахлагчтай "Хайрын холбоо" баг дэд байр, Г.Батхүү ахлагчтай "Нандин хайр" баг гутгаар байр, Г.Баясгалан ахлагчтай "Элит" баг 4-р байр, Ч.Эрдэнэ-Очир ахлагчтай  "Ахан дүүс" баг 5-р байрт тус тус шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон 5 багийг "Дэлхийн зөн" ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-өөс шагнаж урамшуулав.

Мэдээллийн эх сурвалж: ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Цэдэвсүрэн 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%