Тус сумын 1-р багийн ИНХ-ын 2016 оны анхны хуралдаан 03 дугаар сарын 11-ний өдөр сумын Соёлын төвд боллоо. Хуралд 36 иргэн оролцож, ирц хангалттай бус байсан учир хэсэгчилсэн байдлаар хуралдаанаа зохион байгуулав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: Багийн Засаг даргын 2015 онд хийсэн ажлын тайлан, 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хйих ажлын санал эрэмбэлэх асуудлуудыг хэлэлцэв. Хурлын дараа багийн эмч Д.Баянмөнх багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн хүргэж буй ажлын талаар, сумын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-ын 2015 онд хийсэн ажлын тайлан 2016 онд хийх ажлын зорилт, эхний улиралд хийсэн ажлын талаар танилцуулж, ИТХ-аас хэрэгжүүлж буй "Иргэний оролцоо" төслийн гүйцэтгэлийн тайлан, ГХУСА-ын талаар болон "Хамтын хүч-нутгийн хөгжил" чуулганы талаар болон Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийв. Мөн иргэдийн асуултанд хариулж, санал хүсэлтийг сонслоо.