Тус сумын багуудын 2016 оны эхний улирлын ИНХ-ын ирц хангалтгүй байгаа тул хурлаа хийж чадахгүй байна. Тухайлбал 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан 1-р багийн ИНХ-д 36 иргэн оролцож хурлаа хэсэгчилсэн байдлаар хуралдуулсан бол 3 сарын 21-ний өдөр зарлагдсан 3-р багийн ИНХ-д 5 иргэн, 3 сарын 22-ны өдөр зарлагдсан 4-р багийн ИНХ-д 17 иргэн ирсэн учраас хурлаа хийж чадсангүй. Хурлын ирц хангалтгүй байгаа нь хаврын мал төллөлтийн цаг болсон, ИНХ-ын болон багийн Засаг дарга нар хурлын зараа иргэдэд хүргэхгүй байгаа, тухайн хурлаар хэлэлцэх асуудлын чанар муу, ИНХ-ын хурлын үеэр урлаг, спортын арга хэмжээ, эрүүл мэндийн үзлэг явуулах, ямар нэгэн урамшууллын арга хэмжээ зохион байгуулахад иргэдийн оролцоо дээшилж бусад үед иргэдийн оролцоо, идэвх бага байгаатай холбоотой гэж дүгнэж байна.