Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Багуудын Урлаг спортын бага наадам болж өнгөрлөө

2016-03-24

Багуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг урлаг спортын бага наадам 3-р сарын 15-17-ны өдрүүдэд урлаг, соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор зохион байгуулагдлаа. Баг бүрээс гурав, гурван бөх, нийт 15 бөх оролцон тойргийн журмаар 144-н барилдаан хийж уран мэх, бяр чадлаа гарган барилдахад /2-р баг/ Ч.Мягмардорж  түрүүлж сумын начны болзол хангаж, /3-р баг/ Г.Очирсүм үзүүрлэж, /3-р баг/ Б.Эрдэнэцогт гутгаар байр, /1-р баг/ Ц.Нямдорж 4-р байр тус тус эзэлж, багийн дүнгээр 3-р баг түрүүлэв. Баг тус бүрээс эрэгтэй, эмэгтэй нэг нэг нийт 10 баг хурд, хүч, авъяас чадвараа гарган гар бөмбөгийн тэмцээн багийн дэмжигчдийн уухайн дуу, спорт заалны халуун дулаан уур амьсгалын дунд зохион байгуулагдаж, эрэгтэй гар бөмбөгийн тэмцээнд 5-р багийн М.Бат-Эрдэнэ ахлагчтай баг 1-р байр, 2-р багийн Ч.Алтангэрэл ахлагчтай баг 2-р байр, 1-р багийн Д.Дашравдан ахлагчтай баг 3-р байр, эмэгтэй гар бөмбөгийн тэмцээнд 5-р багийн Т.Нарангэрэл ахлагчтай баг 1-р байр, 1-р багийн Д.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг 2-р байр, 4-р багийн Д.Сарнай ахлагчтай баг 3-р байр, баг бүрээс эрэгтэй, эмэгтэй нэг нэг шатарчин оюун ухаанаа дайчлан оролцож эрэгтэй шатарчдаас 1-р багийн Д.Ёндондаш 1-р байр, 3-р багийн Б.Баянмөнх 2-р байр, 5-р багийн Ц.Ууганбаяр 3-р байр, эмэгтэй шатарчдаас 1-р багийн Л.Саранцэцэг 1-р байр, 3-р багийн Г.Оюунчимэг  2-р байр, 5-р багийн Г.Золжаргал 3-р байр, Соёлын төвд зохион байгуулагдсан урлагийн наадам үзэгчдийн халуун дулаан алга ташилтын дор урлагийн арван төрлөөр өрсөлдөн, Аймгийн ХДТ-ын найруулагч Мөнхтөр, ХДТ-ын хөгжимчин Өнөрцэцэг, Соёлын төвийн ажилтан О.Даваадорж нар шүүн тунгааж дүнгээ гаргалаа. Урлаг, спортын наадмын нийлбэр дүнгээр Л.Батсайхан даргатай 3-р баг тэргүүн байр эзэлж шилжин явах цом, 360000 төгрөг, Ш.Наранхүү даргатай 1-р баг дэд байр эзэлж 260000 төгрөг, Т.Эрдэнэбат даргатай   5-р баг гутгаар байр эзэлж 190000, Н.Бямбачулуун даргатай 2-р баг тусгай байр эзэлж 130000, Д.Одбаяр даргатай 4-р баг 110000 төгрөгөөр тус тус шагнагдлаа. Мөн манай Соёлын төвийн эрхлэгч Д.Ганхуяг агсны гэр бүлээс авъяаслаг нэг оролцогчийг жил бүр бүр уламжлал болгон шалгаруулж байхаар шийдвэр гаргаж тухайн шагналыг түүний охин Г.Батчимэг, олон жил урлагийн тайзыг авъяасаараа чимж яваа ардын авяъастан Ц.Жаргалсайханд гардууллаа. Үдэш нь Соёлын төвд үдшийн цэнгүүн явуулж, багуудын дунд жил бүр уламжлал болгон явуулдаг урлаг, спортын наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөллөө.

Мэдээллийн эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч                            Ч.Цэдэвсүрэн

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%