Тус сумын Удирдлагын ордны Иргэний танхимд 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагаас "Эрчим омгийн ямааны удмын санг хамгаалан үүлдрээр батлуулахад төрийн байгууллага, малчдын оролцоог дээшлүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлгийг сумын ИТХ, ЗДТГ-аас аймгийн ХХААГ, Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-тэй хамтран зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт аймгийн ХХААГ-ын МААХ-ийн дарга Баттулга, мэргэжилтэн Бямбасүрэн, Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-ийн эдийн засгийн зохицуулагч Гантөмөр, ажилтан Чинзориг, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга Т.Тэрбиш, мал зүйч Б.Алтанцэцэг, 1,2,5-р багуудын Засаг дарга нар, Мал эмнэлгийн "Торцмөрөн" ББН-ийн захирал Б.Алтанхуяг, Мал эмнэлгийн "Далай гүн" ББН-ийн эзэн Ц.Нямханд, Мал эмнэлгийн" Ганболор" ББН-ийн эзэн Ш.Наранхүү, ахмад мал зүйч Б.Шарбанди, 2 дугаар багийн малчдын төлөөлөл 20 малчин оролцов. Мөн ИТХ-ын төлөөлөгчдөөс Улсын сайн малчин Д.Зоригоо, Аймгийн Сайн малчин Б.Дашдондог, сумын Сайн малчин Л.Нэргүй, Засаг даргын орлогч дарга Ц.Цэдэвсүрэн, 1-р багийн Засаг дарга Н.Бямбачулуун, Мал эмнэлгийн "Далай гүн" ББН-ийн эзэн Ц.Нямханд нар оролцож санал бодлоо илэрхийллээ. Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-өөс Эрчим омгийн ямааг үүлдэр болгох ажлын хүрээнд Эрчим ямааны шилмэл хээлтэгч, хээлтүүлэгчийн суурь бэлтгэх ажилд 18868 ам долларын төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.